Иракийн нийслэл Багдад хотод амиа хорлогч бөмбөг дэлбэлж, 38 хүний амийг хөнөөжээ.
Эрх баригчид үүнийг Иракийн Засгийн газрыг дэмжигч дайчдыг чиглэсэн террорист халдлага хэмээн үзэж байна.
Сар бүр олгодог цалингаа авахаар цагдаа нар цэргийн байгууламжид цугласны дараа нэгэн залуу тэсрэх төхөөргөө ажиллагаанд оруулжээ. Эдгээр цагдаа аюулгүй байдлыг сахиулахаар Иракийн армитай хамтран ажилладаг ажээ.
Иракийн цагдаагийн газрын мэдээлснээр, 38 хүн амиа алдаж, 56 хүн шархадсан байна.
Уг халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна. Аюулаас хамгаалах албаны хүмүүсийн цалин буух өдрийг амиа золиослогч мэдэж байсан гэж үзжээ.
Халдлагын ард “Лалын улс” бүлэглэл байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна. Өмнө нь уг бүлэглэл Иракийн цагдаагийн газар болон цэргийн байгууламж руу халдаж байжээ.