УИХ-ын байнгын хороодын даргыг нэг жилийн хугацаатай томилдог. Хууль ёсоор байнгын хороодын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд энэ долоо хоногт шинэ дарга нарыг томилохоор дэмжигдсэн гишүүдийн нэрийг товлов. Нэр дэвшсэн гишүүд:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга- А.Бакей
- -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Су.Батболд
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо- Д.Батцогт
- Өргөдлийн байнгын хороо –О.Баасанхүү
- Хууль зүйн байнгын хороо –Д.Ганбат
- Төсвийн байнгын хороо – Б.Болор
- Эдийн засгийн байнгын хороо – Ж.Батсуурь
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нарыг улираан сонгохоор гишүүд санал нэгдлээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа Өргөдлийн байнгын хороог даргалж байсан бол одоо Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсон. Түүний оронд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэр дэвшүүлж, санал хураалт явуулахад тэнцлээ. О.Баасанхүүг дэмжье гэсэн томъёоллоор дахин санал хураалт явуулсан боловч мөн тэнцсэн байна.
Энэ асуудал шийдэгдээгүй учир байнгын хороо өөр хүний нэр дэвшүүлэх эсвэл дотроо зөвшилцөж дахин санал хураалт явуулах болж байна.