Рублийн ханш суларч, ОХУ-ын эдийн засаг хямралын ирмэгт туллаа. Тэгвэл тус улсын шинжээчид өнгөрсөн долоо хоногийн ханшийн уналт инфляци 0.9 хувиар өсөхөд нөлөөлсөн гэв.
ОХУ-ын Холбооны статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын 16-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн дотор инфляцийн түвшин 2008 оноос хойш түүхэнд байгаагүйгээр буюу 0.9 хувиар өссөн юм. Түүнчлэн арванхоёрдугаар сар эхлээд ОХУ-д хэрэглээнийн үнэ 1.7 хувиар өсөв.
Шинжээчдийн мэдээлж буйгаар өнгөрсөн аравдугаар сард инфляци 0.8 хувь байсан бол арваннэгдүгээр сард 1.3 хувьд хүрч өссөн байна.
Ийнхүү үзүүлэлтийн дараа шинжээчид ирэх 2015 онд инфляцийн түвшин 15 хувь хүрэх магадлалтай хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС