Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болсон шувуучдын олон улсын гуравдугаар их наадамд Баян-Өлгий аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
77 орны шувуучид цугласан уг наадмын үеэр болсон жагсаалын тэргүүн эгнээнд манай улсын бүргэдчид Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулан явсан байна. Монгол Улс шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх урлагаа хүн төрөлхтний биет бус соёлын өв болохыг баталгаажуулан, ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират Улс манай бүргэдчдийн бүх зардлыг дааж, уг наадамд урьж оролцуулан, жагсаалын тэргүүн эгнээнд явуулсан юм байна.
Наадамд оролцогсод усны бүргэд, шонхор зэрэг шувуутай байсан гэнэ. Харин манай уулын бүргэд тэдгээрээс илт ялгарч, сүрлэг байдал, биеийн хэмжээгээрээ үзэгч, шувуучдын анхаарлыг татжээ.
Алтанцөгц сумын анчин Р.Нургайрат охин Айшолпантайгаа тэнд очсон аж. Тэд Монголд ирж, бүргэдийн тухай баримтат киноны зураг авсан америкчуудтайгаа тэнд таарч, Айшолпан охины тухай киноны зураг авалтаа 2015 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр тохиролцжээ.
Б.Байгал