Шийдлийн Засгийн газрын танхим бүрдэж, сандал суудлын төлөөх марафон, хор найруулах ажил дуусав. Томилж болох бүхнээ бараг дуусгаж, хууль тогтоох үндсэн ажилдаа орох боломж сая нэг юм бүрдэж байна. Тогтвортой байдал, гарц шийдлийг хүсэж УИХ-д суудалтай бүх намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлэхдээ АН-ынхан гацаанд орсон эдийн засгийн томоохон төсөл, улс төрийн гол хуулиудаа урагшлуулах, батлах зорилго тавьсан. Энэ жагсаалтад Сонгуулийн, Улс төрийн намуудын, Үндсэн хуулийн төсөл гол байр эзэлнэ.
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар хууль тус бүрт Ажлын хэсэг байгуулсан. Эдгээрээс Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон С.Баярцогт ахалж буй юм. Ажлын хэсгийнхэн Улс төрийн намуудын болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай гэсэн хоёр тусдаа хууль боловсруулах үүрэгтэй. Тэгвэл төслийн эхний хувилбар ямар ч байсан бэлэн болсон гэнэ. Гэхдээ Ажлын хэсгийнхнээс өөр хүн барааг нь хараагүй яваа.
НАМУУД ЗАРДЛЫНХАА 70 ХУВИЙГ СОНГУУЛЬД ЗОРИУЛДАГ
Ажлын хэсгийнхэн судалгаа хийхэд ийм үр дүн гарсан аж. Тэд санхүүжилтийг сонгуулийн, үйл ажиллагааны, бодлогын хэмээн гурав ангилж авч үзсэн юм. УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл энэ асуудлаар хэдэнтээ хэлэлцүүлэг өрнүүлж, Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт гишүүн оролцож, тайлбар хийж байв. Тухайн үед намууд “Төр зөвхөн сонгуулийн үеийн санхүүжилтийг л бүх намд тэгш хуваарилах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн. Төсөл боловсруулагчид сонгуулийн санхүүжилтийн дийлэнхийг төр даах нь бүх намд ижил гараанаас өрсөлдөх боломж олгоно гэсэн зарчим баримталж буй.
Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу эдүгээ төрөөс намуудад хоёр төрлийн санхүүжилт олгодог. Эхнийх нь сонгуулиар тухайн намын авсан нэг хүчинтэй саналыг 1000 төгрөгөөр тооцон өгдөг урамшуулал. Удаах нь УИХ-ын нэг гишүүний суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон олгодог санхүүжилт юм. Уг мөнгөний 50 хувийг гишүүн сонгуулийн тойргийн ажилдаа зарцуулах учиртай аж. Тэгвэл одоо үүн дээр нэмээд сонгуулийн үйл ажиллагаанд зориулах зардлыг санхүүжүүлнэ гэсэн үг. Гэхдээ шууд бус аргаар үзүүлэх дэмжлэгт анхаарах юм билээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт хуудсыг байрлуулах талбай гаргаж өгөх, намуудын материалыг хорооны ажилтнуудыг дайчлан тараалгах гэх мэтээр дэмжиж болох тухай Ажлын хэсгүүд дээр ярьж байгаа юм. Олон улсад ийм туршлага байдаг гэнэ.
67 ХУВЬ НЬ САНХҮҮЖИЛТ ИЛ БИШ БАЙНА ГЭЖ ҮЗЭВ
Төрөөс улс төрийн намуудыг санхүүгээр дэмжихээр ажиллаж байна. Гэтэл нөгөө талдаа тэд тайлангаа олон нийтэд байнга тавих, ил тод ажиллах үүрэгтэй. Үүнд хэн хяналт тавих вэ гэдэг нь бүрхэг. Улс төрийн намуудын тухай хуулиар бол намууд санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ингэж мэдээлдэг нам алга. Шинэ хуульд энэ үүргээ гүйцэтгээгүй намыг дараа жилийн санхүүжилтээс хасах гэх мэт зохицуулалт оруулж байгаа гэж найдъя.
Намуудын санхүүжилт, түүний ил тод байдлын талаар “Нээлттэй нийгэм форум”-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн судалгааг сонирхуулъя. Судалгаанд Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймаг болон Улаанбаатарын нийт 1200 иргэнийг хамруулсан аж. Намуудын санхүүжилтийн талаар хэр их мэдэх вэ гэсэн хамгийн эхний асуултад нийт оролцогчийн 82.5 хувь нь “Юу ч мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс л үндсэн дүр зураг тодроод ирж байгаа юм.
Оролцогчдын 40 хувь нь дунд, 28 хувь нь дээд боловсролтой иргэн байгаа шүү дээ. Улс төрийн намууд төрөөс хандив авах их хүсэлтэй, төр ч олгох гээд ажиллаж байна. Гэтэл энгийн иргэд үүнийг буруу гэж үзсэн байх юм. Сонгуулийн кампанит ажлын зардлыг улсаас бүрэн даахыг дэмжих үү гэхэд 40 хувь нь “Огт үгүй”, 23 хувь нь “Тодорхой хэмжээнд байж болно” гэж хариулжээ. Аль нэг намын сонгуулийн тайланг харсан, танилцсан хүн байна уу гэхэд 91 хувь нь “Аль ч намынхыг үзээгүй” гэж хариулав. Санхүүжилт ил тод биш байгааг энэ судалгаа баталж буй юм.
Бас хандивлагчдын тухай асуулт бий. Аливаа аж ахуйн нэгж, компани нөлөө тогтоох зорилго агуулдаг уу гэж асуухад 78.8 хувь нь “Тийм” гэж боддогоо хэлжээ. Хандивлагчдын талаарх мэдээлэл байхгүй учраас ингэж бодох, хардах эрх иргэдэд байгаа.
Судалгааны дүнг бүхэлд нь харвал оролцогчдын 67 хувь нь улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш гэж үзжээ. Мөн 71 хувь нь хандивлагчид нэрээ нууцлахад амархан, 80 хувь нь хандив өгч, авч байгаа арга зам ил тод биш гэж хэлсэн байх юм.
“Нээлттэй нийгэм форум”-ынхан уг судалгааны дүнг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн юм билээ. Намын санхүүжилтийн талаар иргэдэд ойлголт бүрхэг, тайлан мэдээлэл нь хаалттай байгааг тэд анхаарах биз ээ.
Нөгөө талаар Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хариуцахаар болсон учраас төсөлд санаа тавих зав хэр гарах бол. Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа ч мөн адил сайд болсон. Чухал хуулийн төслүүдээ аль болох хурдан гараас гаргая гэвэл Ажлын хэсгүүдийг сул гишүүнд даатгах талаар УИХ-ын даргад бодож буй зүйл бий гэж хүлээе. Иргэний нийгэм, бизнес гээд бараг бүх салбарын төлөөлөл орсон “эрээн” парламент л эдгээр хуулийг батлах зориг гаргах учиртай. Үгүй бол нэг, хоёр нам давамгайлсан УИХ-аас “хазгай” шийдвэр гаргах магадлал нь өндөр. Энэ үүргээ ухамсарлаж, баларч буй тогтолцоогоо шинэчлэх зориг гаргаарай, гишүүд ээ.
С.Туул