Чингэлтэй дүүргийн I хороо 926 өрхийн 3683 хүн амтай. Хотын А зэрэглэлийн бүс гэдгээрээ онцлогтой тус хороонд хамгийн олон буюу ард түмэнд танигдаж, тэдний хүндэтгэлийг хүлээсэн Д.Тарва, Б.Энэбиш, Д.Пүрэвдорж, Л.Хуушаан, Чой.Чимид, Л.Түдэв нарын 16 зохиолч бүтээлээ туурвин аж төрж байснаас олонх нь өдгөө бурхны оронд очжээ.
Иймээс Төрийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, зохиолч Л.Түдэв гуай зохиолчдоо хүндэтгэн, мөнхжүүлэх зорилгоор хорооныхоо Иргэний танхимд тэдний зургийг жаазлан байрлуулсан байна. Мөн өөрийнхөө 200 гаруй номыг номын санд нь бэлэглэжээ. Эдгээр номын ихэнх нь дахин хэвлэгдэхгүй, ховор бүтээл аж.
Тодруулбал, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга байхдаа орос, монгол хэлээр бичсэн зохиолчдын түүх, “Бүтээлийн чуулган” 34 боть гэх мэт ном байв. Тус танхимын номын сан нь 500 гаруй номтойгоос 400 орчмыг нь хорооны зохиолч нар өгчээ. Хороо бүр номын сантай байдаг ч эднийх шиг олон номтой нь цөөхөн юм билээ. Номын сангаар зөвхөн хорооны гэлтгүй Чингэлтэй дүүргийн иргэд ч үйлчлүүлж болох юм байна. Гэхдээ өөр хорооны иргэдэд хоногоор ном өгч явуулдаггүй. Ховор, дахиж олдохгүй, түүх “хүүрнэх” ном олон учраас тэр.
Чингэлтэй дүүргийн I хороо Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс бүхий шинэ цогцолбор барилгадаа өнгөрсөн арваннэгдүгээр сард орж, энэ сарын 22-нд нээлтээ хийжээ. Тус хорооны Засаг дарга Н.Сайнболд “Манай Иргэний танхим өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсан. Хорооны цогцолборгүйгээс Иргэний танхимаа СӨХ-ны байранд ажиллуулж байлаа. Одоо шинэ байрныхаа подвальд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид номын сангийнхаа фондыг шинэчилж, катологи бэлтгэж байгаа. Манай хороонд өнөөдрийн байдлаар төрийн дээд шагнал хүртсэн 31 хүн амьдарч байна” гэв.
Иргэний танхим нь иргэдийн санал хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж, оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой газар. Тус хорооны Иргэний танхим чийрэгжүүлэх өрөөтэй юм билээ. Энд хорооны өндөр настнууд дасгал хийдгээс гадна 23 дугаар сургуулийн эмч хэт тарган хүүхдүүдийг авчран, жингээ хасаж, чийрэгжихэд нь тусалдаг аж.
Дашрамд дурдахад, эднийх энэ жил нийслэлийн шилдэг хороогоор шалгарчээ. Эл хороонд 2014 онд улс, нийслэл, дүүргийн төсвөөс 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Э.Эрдэнэцэцэг