Сьерра-Леоны Засгийн газар Эбола тахлын улмаас улсынхаа хойд хэсэгт тав хоногийн хөл хорио тогтоож байгаа тухай зарлажээ.
Үхлийн аюултай тахлын тархалтыг сааруулах үүднээс Сьерра-Леоны хойд бүс нутаг хөл хорио тогтоосон байна. “Энэ хугацаанд бүх дэлгүүрүүдийг хааж, нэг ч зах ажиллахгүй. Зөвшөөрөлгүй автомашин, мототакси хотоос тосгон руу чиглэн явахгүй” гэж Хойд бүсийн орон нутгийн сайд мэдээлснийг Франс Пресс агентлаг дамжуулжээ.
Түүнчлэн Баруун Африкт дэгдээд байгаа Эбола тахлын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгааг эрх бүхий байгууллагууд мэдээлж байгаа юм. Саяхан ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд дурдснаар Эбола вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас амиа алдсан хүний тоо 7588, харин 19497 хүн халдвар авсан гэнэ. ДЭМБ-ын статистикт тэмдэглэгдсэн тохиолдлууд нь Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Мали, Сенегал, Испани болон АНУ гэсэн найман оронд бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар Эбола тахлын улмаас амиа алдсан хамгийн их тохиолдол нь Либерт бүртгэгдээд байгаа бөгөөд энэ улсад 3384 хүн аюултай тахлын улмаас нас барсан бол 7862 хүн халдвар авчээ.
Сьерра-Леонд 2582 хүн амиа алдаж, 9004 хүн халдвар авсан бол Гвинейд 1607 нас баралт, 2597 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр Либерт өвчлөлтийн тоо буурч, Сьерра-Леонд мөн шинээр тохиолдол бүртгэгдэх нь саарч байгаа бол Гвинейд халдвар тархалтын дүр зураг хэлбэлзэлтэй байгаа гэнэ.
Харин үлдсэн таван оронд өвчлөлтийн тоо харьцангуй бага, Испани болон Сенегалд тус бүр нэг хүн, Нигерт хорин хүн эбола тахлаар өвчилжээ. Харин Малид үхлийн аюултай тахлын улмаас зургаан хүн, Нигерт найм, АНУ-д нэг хүн нас барсан бол Сенегал, Испанид нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй юм байна.