Малайзид үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан ч нөхцөл байдал хүндэрсний улмаас дахин 80 орчим мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар аадар борооны улмаас Келантан, Тренгану, Паханг, Перак, Перлис мужууд илүүтэй хохирол амссан бөгөөд эдгээр мужуудын 78,5 мянган хүн орон гэрээ орхисон байна.
Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разакийн мэдэгдснээр тус улсын бүхий л агентлаг, төрийн байгууллагууд үерийн гамшгийн үед тусламж үзүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй гэнэ.
“Төрийн бүхий л хэлтэс, байгууллагууд үерийн улмаас хохирсон хүмүүст туслах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлаасай гэж би хүсэж байна” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Лхагва гаригт 100 гаруй жуулчин, тэр дундаа гадаадын жуулчид үерийн улмаас Малайзийн Паханг мужийн зочид буудлуудаас гарах боломжгүй байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Ойролцоох голын усны түвшин аюултай түвшнээс давсан талаарх анхааруулга гарч байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад Малайзад ихэвчлэн 11 дүгээр сард үргэлжлэн орсон борооны улмаас үер усны гамшиг ихээр тохиолдож, арлын хэсгүүд усанд автаж, хөрш Тайландтай холбогддог төмөр замын харилцаа тасалдах тохиолдол ихээр гардаг юм байна.