Тавантолгойн хөрөнгө оруулагчдын асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурь нар мэдээлэл өглөө.
М.Энхсайхан сайд “Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулалт үнэн хэрэгтээ таван жил болж байгаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хамгийн өндөр байсан супер циклийн үед олон компаниуд хандсан ч бид ашиглаж чадаагүй. Одоо бол нүүрсний үнэ уначихсан ийм цаг үед сонгон шалгаруулалтаа зарлаж байна” гэдгийг мэдээллийн эхэнд хэллээ.
“Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци болон “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан консорциумд анхнаасаа хатуу шаардлага бүхий шинэ нөхцөл тавьсан гэдгийг М.Энхсайхан сайд онцоллоо.
Хатуу шаардлагад:
- Тавантолгойн хүндрэл бэрхшээлийг шийдэх
- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулж 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид шилжүүлэх
- Тавантолгойг ашиглахдаа оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой.
“Чайна Шэнхуа Энержи” 60 тэрбум, “Сумитомо” корпорацийн зах зээлийн үнэлгээ 13 тэрбумаар үнэлэгдэж байгаа. “Энержи Ресурс” ХХК гэхэд 500 сая ам.доллараар үнэлэгдэж хөрөнгийн биржэд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Ийм учраас хэлэлцээр амжилттай болбол маш том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт явагдах болно.
“Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци хандаж Ухаа худгийг босгосон жишгийг баримталж, орон нутгийн эрх ашгийг анхааралдаа авч, Монгол соёл, уламжлал, иргэншлийг хүндэтгэж хөгжүүлэхийн төлөө ажиллаарай гэдгийг захисан гэв.
Консорциумын зүгээс тавьж буй саналууд:
- 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
- Нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж нөөцийг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа
- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барина. Ингэхлээ төмөр замыг барьж өмчилж ашиглаж Монголын төрд буцааж өгөхөөр амласан
- Нүүрсний ордод түшиглэж 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барина
- Чалкогийн өрийг барагдуулах болон Монголын ажилчдыг төсөлд хамруулж нийгмийн асуудлыг шийдэхэд оролцох
- Засгийн газар хүсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр урьдчилгаа болгож 250-350 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгож өгөхийг хэлэлцээрээр шийдэж болох зэрэг санал өгчээ.
"Энэ төслийн хэлэлцээр амжилттай болбол Монгол Улсаас гадаадын хөрөнгө оруулагч нарт очих хамгийн сайн эерэг мессеж. Бид Оюутолгойг хандаж дэндүү их цаг алдаж байгаа. Том төсөл байх тусмаа улс төр хардлага байх учраас мэдээллийн ил тод байх зарчмыг баримтлаж ажиллана. Цаг тухай бүрт мэдээ, мэдээллийг өгөх болно. Монголчууд бид өөрсдөө нүүрсээ угаагаад хийчихэж болдоггүй юм уу гэдэг асуултыг хүн бүр тавьж байгаа байх. Бид ухаад тээвэрлээд борлуулаад сурчихсан. Гэхдээ Тавантолгой энэхүү төсөл асар их хөрөнгө оруулалт хийж том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт явагдана. Үүнээс үүдэж Монгол Улс дэлхийд нүүрсний том нийлүүлэгч улс болно" гэдгийг М.Энхсайхан онцоллоо.