Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээртэй холбогдуулан тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.
-“Чайна Шэнхуа Энержи” 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох санамж бичигт гарын үсэг зурсан. Тавантолгойд хөрөнгө оруулагчаар орж ирснээр өөрөө, өөртөө нүүрс худалдах уу?
-Монгол Хятадын харилцаа өндөр төвшинд явагдаж байгаа. Хэлэлцээр хийх явцад ихээхэн хэмжээний нүүрс авах амлалт өгсөн. Засгийн газар 258 дугаар тогтоол гаргахдаа том хөрөнгө оруулагч оруулъя гэж ярьсан. Экспортын бодлогыг нэг цонхоор явуулах нь зүйтэй гэж үзэж тогтоол гаргасан. Хэлэлцээр амжилтанд хүрвэл Засгийн газар, УИХ-д урьдчилаад танилцуулна. Эцсийн шийдлийг Засгийн газар, УИХ-д гаргаж байж өмнө шийдвэрүүдийг хүчингүй болгох байх.
-Баруун, зүүн цанхид гэрээт борлуулагч нар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр эдгээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын гэрээг цуцлаж байж хөрөнгө оруулагч нарыг оруулах уу?
- Одоо зөвхөн хэлэлцээр явагдах шатандаа байгаа. Хэлэлцээрийн ард сууж шийдэх асуудал.
-Эрдэнэс таван толгой компанийн өр зээл яаж шийдэгдэх вэ?
-Эрдэнэс таван толгой зөвхөн Чалкод бус банк болон бусад газарт өртэй. Гэхдээ бид Тавантолгой гэдэг нүүрсний орд ашиглах асуудал ярьж байгаа болохоос биш аж ахуйн нэгжийн бусад үйл ажиллагааг хөрөнгө оруулагч нарт шууд үүрүүлнэ гэвэл хэцүү. Гэхдээ ордыг ашиглахтай холбоотой зайлшгүй хөрөнгө оруулагч зөвшөөрөх ёстой зардал чирэгдэл байгаа бол шийдэх арга замыг олох ёстой.
-Эрдэнэс таван толгой 1072 хувьцаа яах вэ?
-Ард иргэдэд тараасан 1072 хувьцаа бол үндсэндээ Засгийн газрын асуудал. Таван толгойн орд бол Монгол Улсын төрийн өмч. Төрийн өмчөөс ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмших эрхтэй болчихсон. Зайлшгүй хэрэгжинэ. Ямар үнийн дүнтэй хэр хэмжээнд яаж хэрэгжих вэ гэдгийг хэлэлцээрийн ширээний ард шийднэ. Шийдье гэдэг эрмэлзэлтэйгээр хоорондоо тохиролцсон байгаа.
-Хөрөнгө оруулагчдын хэлэлцээр амжилттай болбол цаашид Тавантолгойг аваад явах нь. Тэгэхээр Эрдэнэс Таван толгой компанийн үүрэг хариуцлага ямар төвшинд байх вэ?
-Таван толгой төрийн өмчид хэвээр үлдэнэ. Төрийн нэрийн өмнөөс Эрдэнэс таван толгой лиценз баригч. Энэ байдал хэвээр үлдэнэ. Эрдэнэс таван толгойн боловсон хүчингүүд энэ том төсөлд дайчлагдана. Лиценз баригч Эрдэнэс таван толгойд оператор консорциум төлбөр төлнө.