Хятадад шүүхийн буруугаас болж шоронд 16 жил хоригдсон хүнд 256 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ.
Хятадын өмнөд хэсэгт байрлах Гуандун мужийн шүүх хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж, түүнд нөхөн олговор олгох тухай баримт бичиг гаргасан тухайгаа орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Сюй хэмээх хохирогч 19 настай охиныг хүчирхийлсэн болон аминд нь хүрсэн хэргээр 1998 онд цаазын ял сонсож байсан бөгөөд цаазаар авах хугацааг хоёр жилээр хойшлуулжээ.
Дараа нь шүүхээс түүний ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна.
Сюй удаа дараа давж заалдах өргөдөл өгч байсан боловч 2007 онд түүний хүсэлтийг хүлээн авч, хэргийн дахин мөрдөн байцаалт эхлүүлжээ.
Түүний буруугүй болохыг зөвхөн энэ онд батлан шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: РИА Новости