УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, даргаар З.Нарантуяаг томиллоо.
Тэрбээр 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна. 1995 онд Эрхүү хотын Улсын их сургуульд эрх зүйн магистр, 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр цолыг тус тус хамгаалжээ.
З.Нарантуяа нь 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.