Буцах
2014.12.25 Өнөөдөр болсон үйл явдлыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-12-25
0
0
2014-12-25
- Шинэ он ирж байгаа тул Үндэсний портал GoGo.mn сайт өнгөрч буй 2014 онд болсон онцлох үйл явдлуудыг Та бүхэнд тоймлон хүргэж байна. “ТОЙМ: Ам.долларт алгадуулж, Оюутолгойг харуулдсаар өнгөрөөсөн 2014 он”-оос эдийн засгийн тоймыг хүлээн аваарай.
- Хууль ёсоор байнгын хороодын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул энэ долоо хоногт шинэ дарга нарыг томилохоор дэмжигдсэн гишүүдийн нэрийг товлов.
- Энэ оны эхний 11 сарын байдлаар манай экспорт 5.190 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 34 хувиар өссөн ч харамсалтай нь манай дансанд орж ирэх доллар энэ хэрээр өссөнгүй.
- УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, даргаар З.Нарантуяаг томиллоо.
- Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1882.15-1887.05 төгрөгийн ханшаар 11.4 сая ам.доллар, 302.61-303.85 төгрөгийн ханшаар 25.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
- “Таван толгой төрийн өмч хэвээр үлдэнэ. Төрийн нэрийн өмнөөс Эрдэнэс таван толгой лиценз баригч хэвээр үлдэнэ. Эрдэнэс таван толгойн боловсон хүчин энэ том төсөлд дайчлагдана. Лиценз баригч Эрдэнэс таван толгойд оператор консорциум төлбөр төлнө” гэж М.Энхсайхан сайд мэдэгдлээ.
- Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр шилдэг залуу тамирчнаар тодорлоо.
- Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон М.Тулгыг өчигдөр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргалаа.
- “Автобус-1”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус байгууллагуудыг нэгтгэжээ.
- Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэд харилцагчдынхаа сайн сайхны төлөө ямагт үйлчилж ирсэн ХасБанк Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн дээдэлсэн хамт олон болохоо дахин баталж, олон улсын үнэлгээний “Планет Рейтинг” байгууллагаар Нийгмийн Хариуцлагын цогц үнэлгээг 2 дахь удаагаа хийлгэн “4” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ авлаа.
- “Монголын Эзэнт гүрэн ба Илхаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв.
- "Ханиад томуу их тархаж, бөөс хуурс илэрлээ" гэх мэт сөрөг мэдээллүүд гарч байгаа тул Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас цэцэрлэгүүдэд зөвлөмж хүргэлээ.
- Өвөрхангай аймгийн Тарагт суманд галзуу өвчний тохиолдол илэрлээ.
- Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгожээ.
- Нийслэлд шинээр хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан эмч, сувилагчдыг ажлын байраар хангаж, сургалтад бүртгэхээр болжээ.
- Манай сэтгүүлч Б.Нямдарь 9-р цэцэрлэгийн н.Баярмаа багштай “Бага-А” бүлгийн шинэ жилийн баярт зочлон, фото сурвалжлага бэлтгэжээ.
- “Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт уулзалтыг Монголын банкны холбооны байранд зохион байгууллаа.
- Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирснээс 27707 иргэнд 1 563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, энэ онд хийсэн ажлаа дүгнэж, 2015 оны төлөвлөгөөгөө баталлаа.
- Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг шагнав.
- Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг санамсаргүй унаж, хөл гараа гэмтээх, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.
- Увс аймгийн нэгдсэн эмнэлэг цаг товлолт үйлчилгээг өнгөрсөн сараас хэрэгжүүлжээ.
- Та Дэлхийн шилдэг брэнд Samsung Nоte 4 гар утастай болохыг хүсвэл Нэкст электроникс, Нэкст мебел, Нэкст моторсоос 300,000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийгээд Шилдэг 30 азтаны нэг болоорой.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдэг байрлууллаа.
- Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисийн талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусаар иргэдэд үйлчлэхээр болжээ.
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос томилогдсон ажлын хэсэг энэ жилээс олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдыг тусад нь шалгаруулахаар болсон байна.
- Улсын драмын эрдмийн театр 2015 оны эхний сарын тоглолтын хувиараа гаргасан бөгөөд ирэх нэгдүгээр сард таван жүжиг тоглохоос нэг нь захиалгат тоглолт аж.
- Үндэсний Супер Лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд Спортын төв ордонд болж байна.
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компани байгаль орчныг бохирдуулсан тул Улсын байцаагчийн шийдвэрээр 382.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
ДЭЛХИЙД
- АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хамгийн ойрын хөрш рүүгээ хүн илгээх хүслээ дарж дийлээгүй тул “Оддын дайн” кинон дээр гардаг шиг арга хэрэглэж, Сугар гаригийг судлах төлөвлөгөө боловсруулжээ.
- Архины үнэ нэмж байгааг зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа үүрэг болгожээ.
- АНУ-ын Миссури мужийн Гэгээн Луис хотод өнгөрсөн шөнө цагдаа болон энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болов.
- Анх 17-р зуунд гацуур чимэглэх уламжлал үүссэн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ зэрэг Оросын шинэ жилий баяртай холбоотой сонин хачныг Дэлхийд булангаас уншаарай.
- Хятадын Ши ань мужийн Фенчен хувийн эмнэлгийн эрхлэгч, эмч, сувилагч нарын арваад хүнийг хагалгааны дараа сельфидсэн хэмээн ажлаас нь халжээ.
- Дэлхийн нэгдүгээр дайны түүхэнд хадгалагдан үлдсэн, Түр эвлэрлийн бодит бөгөөд гэгээлэг үйл явдлаар “Sainsbury” компани сурталчилгаагаа хийжээ.
- Алдарт жүжигчин Жеки Чан хүүгийнхээ талаар “Жейси гашуун туршлагынхаа талаар залууст ярьина гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
- Сьерра-Леоны Засгийн газар Эбола тахлын улмаас улсынхаа хойд хэсэгт тав хоногийн хөл хорио тогтоосноо зарлажээ.Малайзид үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч байдал хүндэрсний улмаас дахин 80 орчим мянган хүн гэрээ орхихоос аргагүй болжээ.
- Шинэ жилийн баярт бэлтгэх ажил ид өрнөж, ямар гацуур, ямар тоглоом сонгох вэ гээд хүн бүр л дэлгүүр хэсэж сонголтоо хийж ядан яваа энэ өдрүүдэд гацуурыг чимдэг тоглоом хэрхэн бүтдэгийг та бүхэнд гэрэл зургуур танилцууллаа.
- Лондонгийн хөрөнгийн биржийн арилжаанд Brent газрын тос 3 хувиар буурч, нэг баррель нь 59.89 ам.доллараар худалдаалагджээ.
- Лайла охины баруун нүд "залхуу нүд" гэсэн оноштой тул тэрээр нэг нүдээ байнга хаадаг ч аав нь түүний өвчнийг мартагнуулах гайхалтай арга олжээ.
- Рублийн ханш суларч, ОХУ-ын эдийн засаг хямралын ирмэгт туллаа.
- Асуулт хариултын Quora сайтын хэрэглэгчид “Ихэнх хүмүүсийн мэддэггүй Түүхэн зэвсгүүдийн тухай” гэсэн булан үүсгэж, хамгийн хачирхалтай зургаан зэвсгийг үндэсний портал Gogo.mn онцолж байна.