Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Төрийн байгууллагад олон жил хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байгаа албан хаагчдын хувьд нэг удаагийн тэтгэмж чухал зүйлсийн нэг нь байсаар ирсэн. Гэтэл үүнд өөрчлөлт оруулах боллоо. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчдад тэтгэмж олгох талаарх заалтууд орсон байдаг. Нөгөө талаас төр өөртөө зүтгэсэн төрийн албан хаагчдаа тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгож, халамжилдаг бусад орны жишиг бий. Манайд өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол төрийн албан хаагчдад олгож байгаа нэг удаагийн тэтгэмжийг салбарын хуулиудаар зохицуулдаг байгаа.
Үүнээс хамаарч салбарын сайд нь хэр сайн лоббидсон нь сайн тэтгэмж авдаг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэмжийг салбар салбараар нь ялгавартай тогтоож байгаа нь төр иргэддээ тэгш биш хандаж байгаа мэт харагдаж, асуудал үүсгэж байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулиар 24-өөс дээш жил ажилласан эмч нар 24, орон нутагт 10-аас дээш жил ажилласан эмч нар 36 сарын тэтгэмж авдаг. Боловсролын салбарын тухайд төв суурин газар ажиллаж байгаа багш нар 12, сум, баг, хороонд ажиллаж байгаа багш нар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байх жишээтэй.
Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч нар Төрийн албаны хуульд 36 хүртэлх сарын тэтгэмж авахаар заасан. Тусгай буюу цэргийн албан хаагчид 36 сарын тэтгэмж авдаг. Энэ мэт ялгавартай тэтгэмжүүд байгаад байна. Тиймээс энэ асуудлыг цаашид цэгцлэх хэрэгтэй. Ерөнхий сайд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг салбар салбарын хуулиар зохицуулаад байгаа энэ тэгш бус байдлыг өөрчилье гэсэн юм. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад үзүүлж байгаа нийгмийн баталгааны асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг байя гэсэн чиглэл өгөөд ажиллаж байна.
-Ерөнхий сайд энэ асуудалтай холбоотой төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг 12 сар болгох тухай ярьсан. Энэ нь эрх тэгш байдлыг хангасан зөв шийдэл болж чадах уу?
-Ерөнхий сайд төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 12 сараар олгодог больё гэсэн саналыг УИХ дээр танилцуулсан. Учир нь Боловсролын тухай хуулиар багш нар 12 сарын тэтгэмж авдаг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ихэнх нь багш нар. Тиймээс олонх нь 12 сарын тэтгэмж авч байгаа учраас бүх төрийн албан хаагчийн тэтгэмжийг адилхан байлгах хэрэгтэй гэж байгаа юм.
Энэ бол тэгшитгэж байгаа асуудал биш. Төр албан хаагчиддаа тэгш хандах ёстой гэдэг утгаар нь зөв оновчтой санаа гэж байгаа юм. Цаашид төрд зүтгэсэн иргэддээ адил тэгш хандья. Нөгөө талаас тэгш байх боломжийг олгох ёстой гэж үзсэн хэрэг. Тэр утгаараа бид Засгийн газрын журмаар төрийн албан хаагчдад олгож байгаа журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ асуудлыг Засгийн газрын 31-ний хуралдаанд оруулах юм. Үүнд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар ярьсан.
-Яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Хамгийн гол зарчим бол төр иргэддээ шударга хандах хэрэгтэй. Төрд ямар хугацаагаар ажилласан байна түүнтэй нь тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг болоё. Тухайлбал, 10 жил ажилласан бол арван сарын тэтгэмж авдаг байя гэсэн байдлаар журамд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Хоёрдугаарт, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад тэтгэмж олгох шинэ журмыг бид боловсруулсан. Одоогийн журмаар иргэддээ тэгш хандаж чадахгүй байгааг хэлэх хэрэгтэй. 10 жил ажилласан хүн 12, 20 жил ажилласан хүн 24 сарын тэтгэмж авч байна.
25 жил ажилласан хүн 36 сарын тэтгэмж авдаг. Ажилласан жилийг нь өсгөж тооцож байна гэсэн үг. Тиймээс үүнийг болих хэрэгтэй гэж үзсэн. Мөн тэтгэмжийг тооцохдоо тухайн албан хаагчийн хамгийн сүүлийн сарын цалингаар тооцдог. Энэ нь бас шударга биш юм. Тухайлбал, зарим албан хаагчийн хамгийн сүүлийн цалинг өндөр тогтоогоод явуулдаг асуудал гардаг. Тиймээс зөвхөн тухайн албан хаагчийн хамгийн сүүлийн сарын цалин биш, харин хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын бүтэн жилийн цалингийн дунджаар нь тооцох асуудлыг оруулж байгаа. Мөн нэг дутагдалтай тал бий. Хамгийн сүүлийн сарын цалинг 40 хувиар өсгөж тооцдог асуудал.
Өөрөөр хэлбэл, 10 жил ажилласан хүн 14 сарын тэтгэмж авч байгаа юм. Нөгөө талаас төрийн өмчит компанид ажилласан бол тухайн хүнийг төрийн захиргааны алба хааснаар тооцдог байсан. Төрийн захиргааны алба хаасан хугацаа гэдэг өөр зүйл. Төрийн өмчит компани гэхээр бас өөр асуудал болж байгаа шүү дээ.
-Ингэж байгаа нь төсөв хэмнэх гэсэн нэг арга гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төсөвт өөрчлөлт орох нь орно. Үүнийг төсөв хэмнэнэ гэдэг утгаар нь харж болохгүй. Төсөв хэмнэхээсээ илүүтэй төрдөө зүтгэсэн албан хаагчиддаа тэгш, шударга хандаж байна гэж харах нь зүйтэй. Нэг нь араас нь нөгөө нь өврөөс нь гарсан юм шиг 12, 36 сарын тэтгэмж өгөх нь шударга биш. Нөгөө талаас төсвийн бага зэрэг хэмнэлт гарахыг үгүйсгэхгүй.
-Нэг удаагийн тэтгэмжид зориулж, ирэх оны төсөвт хэр хэмжээний мөнгө суусан бол?
-2015 оны төсөв 43.9 тэрбум төгрөг төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжид зарцуулахаар төсвийн тодотголд ороод явж байгаа. 2014 оны тухайд 60 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ байдлаар асуудлыг цэгцлээд ирэхээр төсөвт бага зэрэг өөрчлөлт орох байх. Гэхдээ үүнийг төсвийг хэмнэх гэж хийж байгаа юм биш. Хамгийн гол нь төрд зүтгэсэн иргэддээ шударга хандах зорилгоор хийж байгаа юм. Миний хувьд аль болох тэгшитгэх гэдэг үгнээс болгоомжлоод байгаа юм.
Төр иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Арван жил ажилласан хүн 20 жил ажилласан хүнтэй адилхан тэтгэмж авч болохгүй гэдэг санааг л хэлээд байгаа юм. Тиймээс хамгийн оновчтой хувилбар бол ажилласан жилтэйгээ тэнцүү сарын тэтгэмж авах явдал. Ерөнхий сайдын хувьд яагаад 12 сар гэж байгаа гэдэгт тайлбар хийх хэрэгтэй. Үүнийг захиргааны аргаар шууд 12 сар болгосон юм биш шүү. Төрийн албан хаагчдын ихэнх хувийг багш нар эзэлдэг. Тиймээс олонхи нь 12 сарын тэтгэмж авч байгаа учраас энэ саналыг хэлсэн юм. Дийлэнх хувийг эзэлж байгаа хүмүүсийн байдлаар үнэлэлт хийсэн нь бодит байдалд илүү нийцэх болов уу гэж байгаа юм.
-Төрийн албан хаагчдын орон тоог цөөлөх тухай шийдвэр гарсан. Энэ хүмүүс гэнэт халагдсаны тэтгэмж авах уу. Үүнд ямар зохицуулалт хийх бол?
-Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэхдээ төрийн захиргааны төв байгууллагууд буюу яам, агентлагуудын ажилчдыг 15 хувиар багасгая гэсэн асуудал дээр санал нэгдсэн. Харин бусад байгууллага, төрийн үйлчилгээний алба, орон нутгийн захиргааны байгууллагад 15 хувийн цомхотгол хийхгүй гэсэн. Тиймээс зөвхөн төрийн захиргааны төв байгууллагад цомхотгол хийх учраас хамрагдах иргэд харьцангуй бага байгаа.
Энэ хүмүүсийн хувьд Төрийн албаны хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Дараа нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлж байсан учраас нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмжээ авна. Энэ тэтгэмж нь ажлын 76 хоногийн тэтгэмж байдаг. Дараа нь бид юу байх вэ гэхээр ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой ажлуудыг хийнэ.
Ажилгүй болж байгаа иргэдийн ажлын байрыг нь хадгалах, орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэх сангийн хүрээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, шинэ ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах, бизнес эрхлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг зохих байдлаар нь туслалцаа үзүүлнэ.
-Ажилчдын орон тоог багасгах асуудалтай холбоотой таны хариуцаж байгаа яамыг сонирхож байна?
-Манай яам бусад яамны адил 15 хувийн цомхотгол хийнэ. Энэ хүмүүсийн хувьд мөн дурдсан тэтгэмжээ хуулийнхаа дагуу авна.
Д.Цэцэг