Сүүлийн үед гараар хэлхдэг, резинэн өнгө өнгийн бугуйвч, зүүлт моданд орох болсон.
Гэвч үүнийг хүүхдүүд хамар руугаа хийн гацаах, амандаа хийн хахах зэрэг аюултай тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж. Жишээ нь, Шотландын эмнэлэгт хуванцар хэлхдэг ширхгийг хамар руугаа хийн гацаасан дөрвөн хүүхэд нэг долоо хоногийн дотор хүргэгдэн иржээ. Мөн суналттай учир хүүхдүүд санамсаргүйгээр нүд рүүгээ шавхуурдаж гэмтэх тохиолдол гардаг байна.
Жишээ дурдахад Марк Ламберт гэх нэгэн аав уг тоглоомоор тоглож байгаад унтаад өгсөн Брэндон хүүгийнхээ зургийг авсныхаа дараа хүү нь баруун гарын хоёр хуруунд хэлхдэг боолт хийсэн байхыг анзаарчээ. Хүүгийн хурууны цус нь боогдож улаан хүрэн болсон байжээ. Энэ талаар хүүгийн аав “Би хүүгээ өрөөнд нь ороод тэр болгон шалгаад байдаггүй юм. Харин тэр өдөр орж шалгасандаа баярлаж байгаа. Түүнийг жаахан л удаасан бол хуруугаа тайруулах хэмжээнд хүрэх байсныг эмч хэлсэн. Хүү минь амралтын өдрөөрөө бараг зургаан цагийг хуванцар боолтон тоглоомоор ямар нэгэн зүйл хэлхэж тоглон өнгөрөөдөг. Би үүнийг аюулгүй тоглоом гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж” гэжээ.
Эцэг эхчүүд үнэ хямдыг нь бодоод хүүхдэдээ энэхүү тоглоомыг авч өгдөг байна. Мөн зарим улс орон энэхүү хуванцар зүйл нь хүний биед хортой химийн найрлагатайг олж тогтоосноор тоглоомын дэлгүүрүүдээс татаж, худалдаалахыг хоригложээ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk