Өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Аж үйлдвэрийн яаманд тавтай морил” гэж үгээ эхэлсэн тэрээр тус яамны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.
Аж үйлдвэрийн яамны гол зорилго, чиглэл нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засаг руу шилжүүлэх гэнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газрын бүтцэд Аж үйлдвэрийн яам цоо шинээр нэмэгдсэн. Эдийн засгийн хөгжлийн яамны байранд товхнисон тус яамныхан бүтцээ батлан, хүний нөөцөө бүрдүүлснээр ажилдаа ороход бэлэн болжээ.

Д.Эрдэнэбат сайд “Монгол оронд аж үйлдвэрийн хөгжил, гадаад худалдаа, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого хоцорсон нь үнэн. Бид өнгөрснөөсөө сургамж авч, үйлдвэржилтгүйгээр зах зээлээ тэлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, импортын урсгалыг бууруулах, дэлхий нийтийн жишигт хүрэх боломжгүйг ухаарлаа. Үүнийг хүн бүр ойлгосон гэж би бодож байна. Бүтээгч Монгол орныг буй болгоход сэтгүүлчдийн дэм туслалцаа хэрэгтэй. Бидний боловсруулсан бодлогыг олон нийтэд түгээх, олон нийтийн санаа бодлыг бидэнд хүргэхэд та бүхэн гүүр болон ажиллаарай” гэсэн юм.
Одоогоор Аж үйлдвэрийн яам 7 газар, 7 хэлтэстэй ажиллаж байна. Дэд сайдаар Х.Баделхан ажиллах бол Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Баттогтох ажиллах гэнэ. Харин сайдын зөвлөх одоогоор тодроогүй байна. Д.Эрдэнэбат сайд хэлтсийн дарга нараа дандаа мэргэжлийн залуусаас бүрдүүлжээ.
Хөнгөн, хүнд үйлдвэр, гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрийн салбарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой гэсэн зарчим баримталжээ. ЭЗХЯ-ны хүний нөөц дээр шинэ мэргэжилтнүүд нэмэгдсэн байна.
Аж үйлдвэрийн яамны ойрын хугацаанд хийх гол ажил нь Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулах гэдгийг Д.Эрдэнэбат сайд онцоллоо. Үүний дараа дунд хугацааны төлөвлөгөө буюу ирэх 5-10 жилд манай аж үйлдвэрийн салбар хэрхэн хөгжих вэ гэдэг зураглал болон урт хугацааны хөтөлбөрөө батлах аж. Ингэхдээ экспортыг чиглэсэн аж үйлдвэржилтийг төрөөс дэмжинэ гэсэн гол бодлого баримтлах аж. Өөрөөр хэлбэл импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд төрөөс дэмжлэг авах нь ээ.