Британийн хатан хаан II Элизавета зул сарын баярыг тохиолдуулан уламжлал ёсоор телевизээр үг хэлэхдээ “эв нэгдэлтэй байх”-ыг уриаллаа.
Хүмүүс хоорондоо эв нэгдэлтай байхын чухлыг тэрбээр онцлохдоо Шотландын бүх нийтийн санал асуулга, Умард Ирланд, 1914 оны зул сарын өдөр Герман болон Британийн цэргүүд гал зогсоосон зэргийг иш татжээ.
Африкт үхлийн аюултай “Эбола” вирустэй тэмцэхэд тусалж буй эмч, ажилчдыг хатан хаан мөн сайшаасан байна.
Хатан хаан 1952 онд радиогоор анх удаа зул сарын мэндчилгээгээ шууд дэвшүүлж, үг хэлж байсан бол, үүнээс таван жилийн дараа телевизээр үг хэлдэг болжээ.