Энэ онд хамгийн их орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” тодорчээ.
Тодруулбал, монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн уг кино 433 сая төгрөгийн орлого олсон байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн оноос эхлэн Монгол киноны орлогын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ дагуу энэ онд дэлгэцнээ гарч, олны хүртээл болсон уран бүтээлүүдийг орлогоор нь жагсаасан байна.
Жагсаалтын хоёрдугаарт “Зүрхээр наадагч” 424,345,050 төгрөг, гуравдугаарт “Аз жаргалын шок” 371,013,199 төгрөгийн орлогоор бичигджээ.
2014 онд нийт 39 Монгол кино үзэгчдийн хүртээл болж энэ зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн тооцоог ШӨХТГ-аас гаргажээ.