Цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэж, дэлхий дахинд алдар нь түгсэн залуухан компани бол Тесла билээ. Тэгвэл компанийг үүсгэн байгуулагчдын нэг Элон Маск машины шинэчилсэн загвар нэг цэнэглээд 650 километр зам туулдаг болсон гэжээ.
Ер нь бол энэ яриа өнгөрсөн зун гарсан хэдий ч хэн ч албан ёсоор баталгаажуулсан мэдэгдэл хийгээгүй байсан юм.
Зул сарын баяр болж байгаа эдгээр өдрүүдэд хүмүүс гэр бүл, ажил төрөл гээд бусад зүйлсэд нэг их анхаараад байдаггүй учир ихэнх компаниуд шинэ соргог мэдээлэл цацдаггүй. Харин орчин үеийн “НИКОЛА ТЕСЛА” гэж нэрлэгдсэн Элон Маск өөрөө сэтгэдэг гэдгээ цаг үргэлж харуулсаар байна.
Тэрээр өөрийн Твиттер хуудаснаа “Тун удахгүй танилцуулах шинэчилсэн Roadster нэг удаагийн цэнэглэлтээр 650 километр буюу Лос Анжелесаас Сан Франциско хүртэл нэг ч удаа зогсолгүйгээр явж чаддаг болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш танилцуулна. Зул сарын мэнд хүргэе” гэжээ.
Сонирхуулахад одоогийн байдлаар Тесла Roadster загварын машин нэг цэнэглэлтээр 300 гаруй километр зам туулж байгаа юм байна. Тэр ч бүү хэл зуны улиралд агаарын хэм халснаар цэнэг нь 200 орчим километр яваад дуусах тохиолдол бий. Тиймээс маргааш Элон Маскийн юу танилцуулахыг хүлээх л үлдлээ.
Roadster upgrade will enable non-stop travel from LA to SF -- almost 400 mile range. Details tmrw. Merry Christmas!
— Elon Musk (@elonmusk) December 25, 2014