Экспорт татарсан энэ үед шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам дотоодын үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллах гэнэ.
Энэ хүрээнд импортын барааны гаалийн тарифыг өөрчлөх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл бид юу хийж чаддаг дээрээ тулгуурлан, гаалийн тарифыг ялгавартай тогтоох гэнэ. Хамгийн түрүүнд мах, гурил, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнд импортоор авах бол өндөр татвар ноогдуулах аж. Энэ нь иргэд дотоодын бараа бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэх өргөн боломжийг нээнэ гэж тооцоолжээ.
Аж үйлдвэрийн яаманд олборлох, баяжуулахаас бусад боловсруулах болон хүнд, хөнгөн үйлдвэрийн бүх үйлдвэр харьяалагддаг. Тус яамныхан Ерөнхийлөгчийн тамгын газарт боловсруулж буй Үйлдвэржилтийн тухай хуулийн төсөлд саналаа өгч, хамтран ажиллах гэнэ. Мөн ЖДҮ, Чөлөөт бүсүүд болон аж үйлдвэрийн паркийг Монгол Улсад бодитоор бий болгоод чиглэсэн хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгээ ч хэдийнэ байгуулжээ.
Цоо шинээр өргөн барих хуулийн төсөл нь Худалдааны тухай хууль юм байна. Дашрамд хэлэхэд Концессийн тухай хуулийн хэрэгжилтийг хянах асуудал Аж үйлдвэрийн сайдын бүрэн эрхэд шилжсэн. Иймд нь өмнө хийсэн болон хүлээгдэж байгаа Концессийн бүх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.