Улсын драмын эрдмийн театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа энэ сарын 25-нд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, театрын ерөнхий зураач Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.
Б.Мушгиа нь 1927 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитины удирдлаган дор суралцаж төгссөн Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм.
Тэрээр 1944-1948 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, ХДТеатрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна.
Түүний найруулсан жүжгүүдээс дурьдвал,
- Яндангийн дуу-1963,
- Тээлийн хөндийд-1964,
- Интоорын цэцэрлэг-1964,
- Алтан загасны үлгэр-1964,
- Жирийн хүмүүс-1965 зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авъяаслаг ахмад уран бүтээлч юм.
Харин театрын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг нь 1998 оноос тасралтгүй 16-н жил ажиллаж театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн Тамгагүй төр, У.Шекспирийн Гамлет, Б.Цогнэмэхийн Тэнгэрийн хүү, В.Хюго Парисийн дарь эхийн сүм, Р.Кунигийн Эцсийн зогсоол зөвхөн чи, Г.Пинтерийн Өчигдөр, С.Жаргалсайхны Хэлж зүрхлээгүй хайр /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан авъяаслаг, хөдөлмөрч уран бүтээлч юм.