Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байна. Өчигдөр /12.26/ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 54.73 ам.доллараар худалдаалагдав.
Шинжээчдийн мэдээлж буйгаар WTI маркийн газрын тосны үнэ өчигдөр 1.11 ам.доллар буюу хоёр хувиар буурсан байна. Энэ нь 2009 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр бууралтад тооцогдож байгаа юм.
Эндээс үзэхэд, газрын тосны үнийн уналт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй. 2015 онд эрэлт тогтворгүй байснаар газрын тосны үнэ үргэлжлэн буурна гэж Олон Улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС