Цахилгаан машины салбарт хүч түрэн орж ирсэн Тесла компани шинэ загварын “Roadster” машинаа тун удахгүй танилцуулна.
Өчигдөр Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Элон Маск “Тун удахгүй танилцуулах шинэчилсэн Roadster нэг удаагийн цэнэглэлтээр 650 километр буюу Лос Анжелесаас Сан Франциско хүртэл нэг ч удаа зогсолгүйгээр явж чаддаг болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш танилцуулна. Зул сарын мэнд хүргэе” гэж жиргэсэн билээ.
Roadster upgrade will enable non-stop travel from LA to SF -- almost 400 mile range. Details tmrw. Merry Christmas!
— Elon Musk (@elonmusk) December 25, 2014
Тэгвэл өнөөдөр Теслагийн албан ёсны цахим хуудсан дээр дэлгэрэнгүй мэдээллийг гаргасан байна:
1. Зай хураагуур
2008 онд анх бүтээгдэж байсан Roadster-ийн анхны загварын зай хураагуур тухайн үедээ цоо шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн байсан юм. Харин одоо бид анхны загварт суурилуулж байсан зай хураагуураас 31%-иар илүү эрчим хүчтэй зай хураагуур бүтээлээ.
2. Аэродинамик
Анхны Roadster загварын үрэлтийн эсэргүүцлийн коефицент 0,36 байсан бол орчин үеийн тооцоолон бодох аргачлалаар бид шинэ загварынхаа үрэлтийн хүчийг 15%-иар сайжруулж үрэлтийн эсэргүүцлийн коефицентийг нь 0,31 болголоо.
3. Эргэлтийн эсэргүүцэл
Roadster-ийн 2008 оны загварын дугуйны эргэлтийн эсэргүүцлийн коэффициент нь 11,0кг/тонн байв. Харин шинэ дугуйны ачаар Roadster 3.0 загварын эргэлтийн эсэргүүцлийн коэффициент нь 8,9кг/тонн болсон бөгөөд өмнөхөөсөө 20%-иар илүү бага хүч зарцуулах юм.
4. Дүгнэлт
Эцэст нь энэ бүх технологийн дэвшлийн ачаар бид Roadster 3.0 загварын машиныг анхны загвараас даруй 40-50%-иар илүү зам туулах чадвартай болгосон. Ингэснээр хэрэглэгчид нэг удаагийн цэнэглэлтээр 650 км буюу Сан Францискогоос Лос Анжелес хүртэл явж болно.
Компани шинэ загварын спорт машинаа 2015 оны эхний сард танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй байх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн Элон Маск “Model S” ч үүнтэй адил сайжруулсан хувилбар гарах хэдий ч хараахан болоогүй гэжээ.