Жилд 300 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ "Дэрст тохой" ХХК Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад орууллаа. Уг үйлдвэрийг өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий. Энэ хэрэгцээний тал хувийг бүрэн автоматжсан энэ үйлдвэр дангаар нийлүүлэх боломжтой.
Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлшний үйлдвэр эрхлэгчдэд газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч, тоног төхөөрөмжүүдийг нь гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж, борлуулалтад бодлогын дэмжлэг үзүүлж байгаа юм.
Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэ түлшний 2,5 тонн нь Багануурын дөрвөн тонн нүүрстэй дүйцнэ. Нэг тонн түүхий нүүрсний дундаж ханш нийслэлд 130,000 төгрөг байгаа бол манай сайжруулсан түлш 125,000 төгрөг. Иймд өрхийн зардалд ч хэмнэлттэй аж.
Өмнө нь шахмал түлшний хоёр ч үйлдвэр барихаар төрөөс хөрөнгө оруулсан ч өнөөг хүртэл ашиглалтад орж чадаагүй байна. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд харъяалагдан ажилласан хугацаанд төрөөс хөрөнгө зарцуулж үйлдвэр барих биш оновчтой тогтолцоо, зах зээлийн зөв механизм бүрдүүлэх замаар хувийн хэвшлээ дэмжихийг чухалчилсан.
Энэ зарчмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн үйлдвэр бариулж байгаагийн эхнийх нь ийнхүү ашиглалтад орлоо. Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж үүдээ нээнэ.
Эдгээр үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх тул 2015-2016 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг хориглох чиглэл барьж байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт онцоллоо.
Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэ түлшний 2,5 тонн нь Багануурын дөрвөн тонн нүүрстэй дүйцнэ. Нэг тонн түүхий нүүрсний дундаж ханш нийслэлд 130,000 төгрөг байгаа бол манай сайжруулсан түлш 125,000 төгрөг. Иймд өрхийн зардалд ч хэмнэлттэй гэж үйлдвэрийн захирал Г.Анар хэллээ.
Нийслэлчүүдийн хэрэглэж хэвшсэн Алагтолгой, Налайхын нүүрстэй тус үйлдвэрийн шахмал түлшийг харьцуулахад дулаан ялгаруулалт ижил түвшинд, утааны гарц хоёр дахин бага болох нь олон удаагийн туршилтаар батлагдсан байна.
Ямар ч төрлийн зууханд шатаахад амархан асдаг, дулаанаа удаан барьдаг, бутарч хогшихгүй гээд олон давуу талтай сайжруулсан шахмал түлшийг энгийн нүүрсний адилаар 25-30 кг-аар шуудайлан нийслэлийн гэр хороололд жижиглэнгээр борлуулна.