Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, www.bukh.mn сайтын үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одон хүртлээ.
Гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнасан юм.
Ингэхдээ 2009 онд “Хонконг 2009” Зүүн Азийн наадам, 2010 онд “Токио 2010” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам, 2011 онд “Парис-2011” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд “Лондон-2012” Зуны спортын XXX олимпийн наадам , 2013 онд “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам, 2014 онд “Сочи-2014” Өвлийн спортын XXII олимпийн наадам, “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадамд тус тус гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллажээ.
Тэрээр мөн Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг-2006” уралдааны Спортын сэдэвт төрлийн тэргүүн байр, Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг-2007” уралдаанд чөлөөт сэдэвт тэргүүн байр, “Пресс фото-2012” “Оны шилдэг гэрэл зураг”-ийн уралдааны Гранпри шагнал, 2012 онд Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” шагнал хүртэж байсан чадварлаг уран бүтээлч юм.
Гэрэл зурагчин Ч.Ганбатын шагналыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өчигдөр гардуулж, баяр хүргэлээ.
Тэрбээр энэ үеэр “Спортынхны сайн анд нөхөр, бидний амжилтын торгон агшныг түүх болгон үлдээж байдаг Ч.Ганбат ах маань төрийн одонгоор шагнагдаж байгаад маш их баяртай байна. Өнөөдөр Спортын төв ордондоо энэ шагналыг гардуулж байгаа нь ч бас их билгэшээлтэй байна. Энэ ордны маань хананд Ч.Ганбат ахын дуран авайдаа буулгасан олон сайхан зураг бий. Ер нь Монголын олон алдартай тамирчид, их спортынхны гэрийн хоймрыг түүний дарсан зургууд чимж байдаг. Спортын гэрэл зураг, спортын сэтгүүлзүйн хөгжилд оруулж буй энэ хүндтэй хөдөлмөрийг нь төр үнэлсэнд баяртай байна” гэдгийг онцолсон юм.
Гэрэл зурагчин Ч.Ганбатын хувьд Лондонгийн олимп болон Сочигийн олимп, Инчёны Азийн наадамд хамтран ажилласан байсан билээ.и