Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа Харшийн сүлд модны наадмыг "Найрамдал" олон улсын хүүхдийн төвд өчигдөр зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Биднийг хүүхэд байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олддоггүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.
Хүүхдүүд баг болон хуваагдаж найман өртөөгөөр аялан, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй буухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, тэсрэг бөмбөгтэй талбай, Сантагийн гэр болон удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аялж, баярлан хөгжилдлөө.
Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилуулсан байна.