БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз хамтын ажиллагааны уялдаа холбоогоо бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, ХХАА-н сайд Р.Бурмаа, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй тус тус уулзжээ.
Тэрээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой хийсэн уулзалтынхаа үеэр Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг устгах, аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах талаар зөвшилцлөө.
Мөн байгаль орчны мэргэжилтнүүдийг Турк Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулахад анхаарал хандуулахаа мэдэгдээд, 2016 онд өөрийн улсад зохион байгуулагдах “Ботаникийн Үзэсгэлэн”-д Оюунхорол сайдыг Монгол Улсаа төлөөлөн оролцохыг урьж, урилгыг албан ёсоор гардуулав.
БНТУ манай улстай 1998 оноос байгаль орчны салбарт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006, 2009 онуудад тус тус хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүд байгуулсан юм.
Өдгөө тус улсын дэмжлэгээр байгальд ээлтэй гурван төсөл хэрэгжиж байна. Үүний нэг нь “Утаагүй зуух төсөл” юм. Мөн Баян-Өлгий аймагт Усан цахилгаан станц, Хан-Уул дүүрэгт 20 сая ам.долларын өртөг бүхий Хаягдал ус цэвэрлэх байгууламж барих төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
2014 онд Монгол Улс-БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтосны 45 жиийн ой тохиож буй юм.