БНАСАУ-ын Батлан хамгаалах улсын хорооны төлөөлөгч тус улсад интернэтийн хэвийн ажиллагаа алдагдсанд АНУ-ыг буруутгаад, АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлийг “ширэнгэн ойн сармагчин”-тай зүйрлэжээ.
“Обама үг үйлдэл бүрдээ яг л ширэнгэн ойн сармагчин шиг аягладаг” хэмээн тус хорооны нэгэн төлөөлөгч мэдэгдснийг Хойд Солонгосsн албан ёсны хэвлэлийн агентлаг болох “Солонгосын цахим төв агентлаг” дамжуулжээ.
Сони пикчерс компанийн сүлжээ рүү халдлага үйлдсtний дараа АНУ энэ хэрэгт Хойд Солонгосыг сэжиглэж, үүний хариуг заавал барина гэж амласны дараа тус улсын цахим хуудаснуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн юм.
Гэхдээ АНУ энэ хэргийн дараа өөрсдийгөө үүнд хамаатай эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Түүнчлэн БНАСАУ Сони Пикчерскийн бүтээсэн “Ярилцлага” кинонд эрс дургүйцэж байгаа ч энэ компанийн эсрэг үйлдсэн цахим халдлагад оролцоогүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Риа новости