Канадын Оттава хотын худалдааны нэгэн төвд буун дуу хадаж, энэ хэргийн улмаас нэг хүн шархдсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
Шархадсан хүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар амь насанд нь халгүй өнгөрсөн байна.
Одоогийн байдлаар цагдаагийн газрынхан энэ хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутныг хайж байгаа юм.
Урьдчилсан мэдээгээр худалдааны төвд худалдан авагчдын хооронд гарсан маргааны улмаас гэмт этгээд буу шүүрэн авсан бололтой.
Хэрэг гарсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Канадад boxing day өдрийг зарладаг бөгөөд энэ өдөр бараа бүтээгдэхүүн 90 хувь хүртэл хямдардаг юм байна.
Эх сурвалж: Вести ру