2012 онд бараг дампуурах шахсан Кодак компани зах зээлээс зууралдсаар л байгаа. Харин тэд барьцаа ахиулж Bullit Group-тэй хамтран зөөврийн төхөөрөмж хөгжүүлж эхэлжээ. Компани ирэх оны нэгдүгээр сарын зургаанаас есний хооронд Лас Вегас хотноо зохиогдох CES үзэсгэлэнд өөрсдийн бүтээлээ танилцуулах юм байна.
Тэдний шинэ бүтээл “Чанарын өндөр төвшинд бүтээгдсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хэдий ч технологийн хурдацтай хөгжлийн улмаас ойлгоход хэцүү зүйлсээс татгалздаг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн” аж.
Сонирхолтой нь Кодак утаснууд хэрэглэгчийнхээ гэр бүлийн гишүүдийн ижил төхөөрөмжүүдтэй харилцах тусгай программ хангамжтай байх юм байна. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй учир нэг сар гарахыг хүлээх хэрэгтэй.
Хамгийн чухал нь утас, таблетаараа авсан зургаа хэвлэх, цахим ертөнцөд байршуулахад хялбар байх шийдлийг олсон гэж компани мэдэгджээ. Мэдээж хэрэг Кодак өөрсдөө энэ утсыг бүтээхгүй. 2008 оноос хойш орлого нь байнга буурч, ажилчдаа цомхтгосоор байгаа энэ газарт шинэ үйлдвэр барина гэдэг том асуудал.
Тийм ч учраас Bullitt Group гэх хөдөлгөөнт төхөөрөмж үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ нь Кодакт бага зардлаар шинэ бүтээгдэхүүн гаргах, Bullitt Group-ийн нэр хүндийг өсгөх гэсэн хоёр зорилготой аж.
Эхлээд ухаалаг утас зах зээл дээр гарах бол Кодак 2015 оны хоёрдугаар хагаст “4G утас, таблет, эдгээртэй холбогддог зургийн аппарат гаргана” гэжээ.
2013 Кодакийн гаргаж байсан утасны анхны концефт загвар ийм байжээ. Харин ирэх жил танилцуулах утас үүнээс хэр зэрэг өөр болсон бол гэдэг нь сонирхол татаж байна.