Үндэсний портал GoGo.mn сайт улирч буй 2014 онд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НЭГДҮГЭЭР САР: Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар алтны татварыг 2.5 хувь болгохыг зөвшөөрөв. Монголбанкинд алт тушаасан нөхцөлд рояльтийн татварыг ийн бууруулснаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 11 сарын байдлаар 10 тонн хүрлээ.
ХОЁРДУГААР САР: Монгол Улс шинээр есөн улстай дипломат харилцаа тогтоолоо. Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди Улс, Бүгд Найрамдах Вануату Улстай, Бүгд Найрамдах Палау Улстай, Бүгд Найрамдах Суринам Улстай, Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай, Бүгд Найрамдах Того Улстай, Эритри Улстай, Ямайка Улстай тус тус дипломат харилцаа тогтоожээ.
ГУРАВДУГААР САР: УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д Албан ёсны айлчлал хийлээ.
ДӨРӨВДҮГЭЭР САР: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан боловч олонхийн дэмжлэг авсангүй.
ТАВДУГААР САР: “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 100 хоногт хэрэгжүүлэх ажлын тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжсэн. "Давхар дээл"-ний тухай гэх болсон уг хуулийг хэрэгжүүлэх хугацаан дээр АН, МАН эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэв.
МАН-ынхан уг хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн бол АН-ынхан 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжлээ. өнгөрсөн хаваржин улстөржсөн энэ асуудлаар санал хураалт явуулахад АН-ын байр суурь олонхийн дэмжлэг авсан.
ЗУРГАДУГААР САР: Шинэчлэлийн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа огцорч, түүний оронд Ш.Түвдэндоржийг сайдаар томиллоо.
ДОЛДУГААР САР: Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хууль батлагдлаа.
Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдлыг багасгах агуулга бүхий уг хууль 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
НАЙМДУГААР САР: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий хатагтай Пөн Ли-Юанийн хамт Монгол Улсад Төрийн айлчлал хийлээ.
ЕСДҮГЭЭР САР: БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаас хойш 12 хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад Ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол, Орос улсын иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэн, хэрэгжиж эхэлсэн.
АРАВДУГААР САР: Түүхэндээ хоёр дахь удаагаа төрийн эрх барьж буй Ардчилсан намынхан, сөрөг хүчинтэй хүч хавсарч өөрийн байгуулсан Засгийн газрыг унагалаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, Д.Батцогт, Б.Наранхүү, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар намын даргаа Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахад гар бие оролцон “эсэргүү” хэмээх хоч авав.
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын намрын чуулганы эхэнд энэ Парламент хоёр жил гаруйн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааныхаа 64 хувьд албан тушаалаас огцруулах, томилох асуудал хэлэлцлээ гэж мэдэгдэв.
АРВАННЭГДҮГЭЭР САР: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар, түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сар ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
-АН-ынхан ҮЗХ-ны хурлаар Ерөнхий сайдын албан тушаалд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлсэн ч Ч.Сайханбилэг 12 санал илүү авсан юм.
-Ардчилсан намын Их хурал болж, дарга Н.Алтанхуяг зургаан жилийн даргаа намын даргын албан тушаалаа УИХ-ын дарга З.Энхболдод шилжүүллээ.
АРВАНХОЁРДУГААР САР: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтайгаар байгуулагдлаа. Тэдний бүрэн эрхийн хугацаа 1 жил 6 сар үргэлжилнэ.
-Монгол Улсын сайд хэмээх яамгүй, шинэ албан тушаал гаргаж, М.Энхсайханыг сайдаар томиллоо.