Н.ТҮВШИНБАЯР: МИНИЙ САНАЖ БАЙГААГААР БЭЛГЭНД МИНЬ 24-ИЙН ЧИХЭР, ДЭВТЭР БАЙДАГ БАЙСАН
-Та өвлийн өвгөнөөс ямар бэлэг хүсэх вэ?
-Ямар бэлэг өгнө тэрийг нь авна даа. Сэтгэлээсээ өгч байгаа юм чинь бэлэг болгон сайхан. Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч чадаагүй байгаа. Тийм болохоор өвлийн өвгөнөөс дэлхийн аваргын медаль өгөөрэй гэж хүсье. Үүний тулд би өөрөө хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно.
-Он солигдох мөчид хэрэв та ганцаараа байвал юу хийх вэ?
-Ганцаараа байж үзээгүй дээ. Гэр бүлийнхэнтэйгээ л хамт шинэ оноо угтдаг. Нэгдүгээр сарын 1-нд оны эхний нарыг эхнэрийнхээ хамт угтдаг.
-Шинэ жилээр авч байсан хамгийн сайхан бэлэг тань?
-Хүүхэд байхдаа Булган аймгийн Сайхан сумын нутагт сурдаг байлаа. Шинэ жилийн үеэр амралт таарчихдаг болохоор бэлгээ авч чадалгүй гэр лүүгээ явчихдаг байлаа. Тухайн үед дуртай үедээ хөдөө явж чадахгүй шүү дээ. Унаа, тэрэг таарвал явна уу гэхээс хүссэн үедээ гэртээ харьж чадахгүй. Тийм болохоор шинэ жилийн бэлгээ дандаа он гарсны дараа нөхөж авдаг байлаа. Миний санаж байгаагаар бэлгэнд минь 24-ийн чихэр, дэвтэр байдаг байсан.
-Хэрэв та өвлийн өвгөн байсан бол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Би найз нөхдийнхөө хүрээнд жил болгон өвлийн өвгөн болдог. Найзууд маань чамаар хүүхдүүддээ бэлэг өгвөл гоё гээд санаачилсан юм. Бүгдээрээ нийлээд бэлгээ бэлдчихдэг юм. Би энэ жил гурав дахь жилдээ өвлийн өвгөн болно.
-2014 оныг хэрхэн өнгөрүүлэв?
-Энэ он миний хувьд чухал он байсан. 2016 оны олимпод бэлдэх үү, үгүй юу гэдэг шийдвэр тулсан. Нэг ёсондоо сорилтын жил байсан. Тэгээд олимпийн эрхийн оноо цуглуулах, эргээд формдоо орох гээд бүх зүйлээ төлөвлөж бэлтгэлдээ орсон. Чамлахааргүй амжилт гаргалаа.
-Харин 2015 онд та юу төлөвлөж байна.
-Бэлтгэлээ улам нямбайруулж олимпийн эрхийн оноогоо цуглуулна. Мэдээж гол тэмцээн дэлхийн аварга.
Ярилцсан У.Бадамцэцэг

ГОМБЫН РАВДАН: 2014 ОН МИНИЙ ХУВЬД ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО
Бид хоёр оны зааг дээр тулж ирээд байна. Шинэ он гарахад хэдхэн цагийн хугацаа үлджээ. Энэ баярт мөчийг хуваалцахаар бид МУГЖ, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Гомбын Равдантай уулзлаа.
-Шинэ он удахгүй гарлаа. Энэ цагт та өвлийн өвгөн ааваас юу хүсэх вэ?
-Өвлийн өвгөн аав хүүхэд болоод сайчуудад л бэлэг авчирч өгдөг юм чинь болдогсон бол бүгдэд нь ухаарал хайрласан мэндийн үг тээж ирвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Түүнээс биш өнөөх уншдаг шүлгээ уншаад орлогоо бодоод дараагийн айл руугаа яарах бус тайван сууж байгаад настай хүний ухаан хайрласан үгийг шинэ жилээ тэмдэглэж буй хүүхэд, залуучуудад хайрлаасай гэж хүснэ.
-Хэрэв өвлийн өвөө таны хүслийг биелүүлье гэвэл ямар хүслээ хэлэх вэ?
-Хүүхдийн төлөө гэх буяны байгууллагууд Монголд өч төчнөөн байдаг. Миний хувьд конторт суугаад бичиг цаас үйлдвэрлэдэггүй хүүхдийн төлөө бодит ажил хийдэг гарын таван хуруунд багтах, цөөн чанартай байгууллагатай болгож өгөөч гэж өвгөн ааваас хүснэ дээ.
-Таны хүүхэд ахуйдаа авч байсан хамгийн дурсамжтай бэлэг юу вэ?
-Дунд сургуулийн бага ангид байхдаа онц сурлаа гэж өвлийн өвгөн ааваас цаасан ууттай бэлэг авч байлаа. Намайг 1960-аад оны эхэн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд сурч байхад дэвтэр харандаа, бичиг соёлын бараа зардаг жижиг мухлаг байсан юм. Тэр мухлагт шинэ ном ирсэн тохиолдолд аав минь мөнгөө шавхаад ч болсон уран зохиолын ном авч өгнө. Аавынхаа сэтгэл гарган “Үл мэдэх ба түүний нөхөд”, “Чичлүүр хутга” зэрэг хүүхдийн ном авч өгөхөд хязгааргүй баярлаж билээ. Тэндээс л би номонд ихээр дурлаж ном унших хорхойтой болж байсан.
Миний хувьд конторт суугаад бичиг цаас үйлдвэрлэдэггүй хүүхдийн төлөө бодит ажил хийдэг гарын таван хуруунд багтах, цөөн чанартай байгууллагатай болгож өгөөч гэж өвгөн ааваас хүснэ дээ.
-Хэрэв Та өвлийн өвгөн болбол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Би өвлийн өвгөн болбол хүүхдүүдэд ном л өгөхийг эрмэлзэнэ. Цэрэнжамц гуайн хэлсэнчлэн “Уншигчаасаа зохиолч нь олон, урлагаасаа шоу нь олон, хүнээсээ босс нь олон, хүүхнээсээ мисс нь олон” болсон өнөө үед хүн бүр зохиолч болчихоод гарын үсэгтэй ном оо өгдөг болж... Тэгэхээр ном зохиодоггүй мань мэт чинь хуучны аль сайхан номоо бэлгэнд өгдөг байлаа. Би номыг бэлэг бэлгийн дээд гэж боддог. Миний хувьд хүүхэд ээж аавын сургаалиас илүүтэй ухаан тэлэх, хүмүүжил авах, хүн хүнээ хайрлах, хүрээлэн буй орчноо таних, ядарч зүдэрсэн нэгнийгээ энэрэхийг номоос л сурна гэж тунгаадаг. Хүүхэд, залуус ном эргүүлээд суух нь ховордсон энэ үед хүүхдэд сургамжит өгүүллэгийн сонсдог сидиг бэлэглэвэл их зүгээр санагдсан.
-Хүүхэд ахуйн шинэ жил хэрхэн өнгөрч байв, хамгийн дурсамжтай үеэ хуваалцахгүй юу?
-Бага ангиасаа би сургуулийн концертод шүлэг уншдаг байлаа. Дунд ангид байхад сургуулийн соёл урлагийн арга хэмжээ болгонд л нэг нөхөр гарч ирээд шүлэг уншаад байхаар уйтгартай санагдсан юм байлгүй дуу хөгжмийн Очирбат багш минь энэ жил чамайг алиалагч болгоноо гэдэг юм байна. Тэр үеийн шинэ жил их гоё болно оо. Одоо үеийнх шиг ганган чамин гацуур, гоёл чимэглэл тэр үед байхгүй шүү дээ.
Гялтганасан өнгө өнгийн хятад цаасыг нарийхан хайчлаад гурилаар жонхуу зуурч улаан шараар нь алаглуулж цаасан гинж хийгээд гацуур модоо ороон чимэглэдэг байв. Шинэ жилийн баярын хамгийн гол ажил тэр байлаа. Би зургаадугаар ангид байл уу даа. Тэр үед Хужиртын 10 жилийн дунд сургуулийн шинэ жилийн сүлд модны алиалагч болсон. Ганцаараа ч алиалагч болоогүй ээ. Шугам зургийн Нямдорж багш бид хоёр алиалагч болоод ватум цаасаар шовойсон оройтой малгай, алаг эрээн хувцас өөрсдөө хийж өмсч байв. Тэгээд нэг дуран барьчихаад дурандаж гарна.
“Хөөе, манай шинэ жилийн ажиллагаанд сурлагаараа тэргүүлсэн тэр ангийн тийм онц сурлагатан сайчууд иржээ” гэж хэлнэ. Бас үүний хажуугаар болж бүтэхгүй засч залруулах боломжтой зүйлийг дурандаж шүүмжилнэ. “Сумын төвийн хогийн цэг дээр нохой овоорчихсон тун муухай харагдаж байна шүү” гэх жишээтэй. Мөн муу сурсан хүүхдүүдийг дурандана. Өөрөөр хэлбэл тэгж шүүмжилж шараа болгоно гэсэн үг. Үүний дараа ан амьтад, өвлийн өвгөн аав сүртэй гэгч нь орж ирнэ. Бага насны сэтгэлд үлдсэн шинэ жил миний хувьд тэр л байна.
-2014 он таны хувьд ямар жил болж өнгөрөв өө?
-2014 он миний хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Тэр нь юу гэхээр би ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байсан бол өнөөдөр Баянгол дүүргийн өндөр настан болсон явдал байв. Хөдөлмөрийнхөө хуулиар Монгол улсын иргэн бүр 60 нас хүрмэгцээ тэтгэвэрт суух нь тодорхой. Гэлээ ч цагаа тулахаар янз янзын л зүйл толгойд бодогддог юм байна.
Нэг талаар хүнд хэрэггүй ч болж байгаа мэт санагдах... Өнөө Доржготов гуайн “Хөгшид хөгжөөнтэй” зохиолд гардаг шиг л үйл явдал тохиогоод байх шиг. Уг зохиолд хөгшрөхөөр үеийнхэн нь цөөрч, утас дуугарахаа больж, эмгэнтэйгээ хоёулаа нэг нэг буйданд шигдээд эрх эргүүлж маань унших болсон өвгөний талаар гардаг байхгүй юу. Тэнд гардаг шиг л гэртээ суух болох нь дээ. Гэтэл нөгөө бодлын биед амар, надад хийж бүтээж, хэрхэн амьдарснаа эргэцүүлж бодох, дүгнэж цэгнэх боломж бололцоо гарч байна.
Хүн амьтан, хүүхэд шуухад, ах дүүс гээд дотны хүмүүстээ хэрхэн хандаж байсныгаа эргээд бодож хэнийг нь гомдоож, баярлуулж байснаа цэнэж, сайн муугаа шүүх давуу талыг олгосон он боллоо. Уран бүтээлийн хувьд би тасрахгүй байна. Урд өмнө нь надтай хамтарч ажиллаж байсан уран бүтээлчид хамтарч ажиллах санал дэвшүүлж байна, тиймээс уран бүтээлийн ганзага хоосонгүй л явна.
Энэ жилийн онцлууштай зүйл бол телевизийн 26 ангит кинонд тоглож үзлээ. Өмнө нь би олон ангит кинонд тоглож үзээгүй. Их л өөр байдаг юм байна. Кинонд тоглоогүй уджээ. Энэ жил найруулагч нарын хараанд өртсөн ч юм уу кинонд тоглох боломж олдлоо.
2014 он миний хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Тэр нь юу гэхээр би ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байсан бол өнөөдөр Баянгол дүүргийн өндөр настан болсон явдал байв.
Миний хийж дадсан, өөрийн хийх дуртай уран бүтээл бол ганц хүний театрын чиглэлийн хэлбэрээр бүхэл бүтэн романыг жүжигчилсэн уран уншлагаар уншиж олны хүртээл болгох байлаа. Тийм ч учраас Мон судар, Монголын радиотой хамтран дэлхийн сонгодог романуудыг уншигчдад сонсдог ном сиди хэлбэрээр хүргэж байгаа. Тэрхүү цувралыг би хоёр гурван жил дараалан уншиж байна.
Энэ жил Габриал Гарсиа Маркесийн “100 жилийн ганцаардал”-ыг бүрэн ихээр нь уншиж сонсдог ном болгоод одоо гаргах гэж байна. Харин энэ ном гарахын өмнөхөн Маркес гуай ум ма ни бад ми хум болчихлоо. Манай радиогийн найруулагч Даваадорж бид хоёр “Бид ч их буян үйлдлээ дээ” гэж ярьж байсан юм. Иймэрхүү л ажил уран бүтээлийн хувьд хийлээ. Мөн үүний хажуугаар ойр зуурын хийсэн зүйл ч байна. 2014 онд ар гэрийн амьдрал, хүүхэд ач зээ нар эрүүл энх сайн сайхан явж, дор бүрнээ ажил үйлс амжилттай бүтээл арвинтай л байлаа.
-2015 онд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Ирэх онд айл хотол, ах дүүсээрээ эрүүл энх, цаашлаад улс орон минь хөгжлийнхөө эрч хүчийг авч, уран бүтээл алив бүхэн бүтэмжтэй байгаасай гэж хүсэж байна. Хувь уран бүтээлчийнхээ хувьд Моно театрын хэлбэрээр ганцаарчилсан тайзны жүжиг хийх бодолтой байгаа юм. Энэ жил хийх гээд амжсангүй. Сүүлийн үеийн залуучууд энэ чиглэлийн урлагийг сонирхдог болсон. Үүгээр уран бүтээл хийвэл яадаг юм бол гэх бодол байгаа. Тэрийгээ л 2015 онд ажил болгоно. Мөн ирэх онд засаг төр нь бага шиг бужигнаасай, тэрийгээ дагаад ард түмний сэтгэл санаа нийгэм даяараа нерв стрессгүй байгаасай гэж хүсэх юм. Бас олон сайхан зохиол бичигдэж олон сайхан ном гараасай хэмээн горьдон сууна.
Ярилцсан Г.Одгарав

С.СЭРЧМАА: БИ ӨВЛИЙН ӨВГӨН БАЙСАН БОЛ ХҮҮХДҮҮДЭД НОМ БЭЛЭГЛЭНЭ
-Хэрэв өвлийн өвгөн аав таны нэг хүслийг биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?
-Би өвлийн өвгөнөөс амьдралын үнэ цэнийг хүсэх байсан.
-Он солигдох мөчид хэрвээ та ганцаараа байвал юу хийх вэ?
-Хэрэв ганцаараа байвал хүнтэй газар руу л явах байхдаа. Ямар ч байсан гэрээсээ гарч олон хүн цугласан Төв талбайн зүг л явна даа.
-Хүүхэд байхдаа авч байсан хамгийн сайхан бэлэг чинь?
-“Шинэ оны мэнд хүргэе” гэсэн бичигтэй цаасан ууттай, шинэ жилийн бэлэг сэтгэлд хоногшсон байдаг. Өвлийн өвгөнөөс авч байсан хамгийн сайхан бэлэг гэвэл тэр байх.
-Хэрвээ та өвлийн өвгөн болбол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Хүссэн, мөрөөдлийн бэлгийг нь өгөх байсан. Гэхдээ онцолж өөрөө сонгох байсан бол үлгэрийн олон гоё ном өгнө. Одооны хүүхдүүд Ipad гэх мэт сөрөг нөлөөтэй тоглоомоор их тоглох болсон. Тиймээс ном өгөх нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх хамгийн зөв сонголт байх.
-2014 оныг танд хэр үр өгөөжтэй жил байв, 2015 танд юу төлөвлөж байна вэ?
-Өнгөрч буй 2014 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Нба бид хоёрын бэлтгэдэг онлайн буу халалт “NB & Sally” контентийн 50 дугаарыг гаргана гэсэн зорилгоо биелүүлсэн. Мөн уран бүтээл, дуу, клип шинээр хийсэн. 2015 онд төлөвлөсөн зүйл олон бий. Түүнийг тухайн үед нь л дэлгэнэ дээ.
-“NB & Sally” гэснээс энэхүү онлайн буу халалт контент олонд их хүрсэн. Цаашид үргэлжлүүлж үзэгчдийн хүртээл болгох уу?
- Үзэгчид энэ талаар их асууж байна. Нэг мөсөн 100 контент хүргэчих гэсэн хүсэлтийг ирүүлээд байгаа. Бид хоёр тус тусдаа өөрсдийн гэсэн ажил төрөлтэй болохоор Нба бид хоёр сайн ярилцаж байгаад л шийднэ дээ.
Ярилцсан Б.Нямдарь

С.ЦОГТБАЯР: ӨВЛИЙН ӨВГӨН ААВААС АХИАД ЗАЛУУ НАС ГУЙХ ЮМ БОЛОВ УУ
Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зураач С.Цогтбаяртай уулзаж өнгөрч буй оноо хэрхэн өнгөрүүлсэн болоод шинэ ондоо ямар уран бүтээл туурвихаар төлөвлөж байгаа талаар тодрууллаа.

-За байз жаахан бодъё. Ахиад залуу насыг гуйх юм болов уу.
-Тэгвэл та өөрөө өвлийн өвгөн болбол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Би хүүхдүүдэд Монголд хийсэн хүүхэлдэйн киноны багц, комикс номууд бэлэглэмээр байна.
-Он солигдох мөчид ганцаараа байвал та оноо хэрхэн угтах вэ?
-Ганцаараа байвал сошиалдаа ороод л өнөө нүүр хуудас, твитрээрээ олон хүнтэй холбогдохыг л бодно. Тэгж л ганцаардлаа тайлна даа.
-Хүүхэд байхдаа авч байсан хамгийн сайхан бэлэг?
-Арван жилд байхдаа зургийн уралдаанд түрүүлээд зургийн хэрэглэл, будаг, өнгийн харандаа авч байсан нь хамгийн сайхан бэлэг юм болов уу.
-2014 он таны хувьд ямар жил болж өнгөрөв?
-Сайхан жил боллоо. Уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцлаа. Шинэ ачтай боллоо.
-2015 оныг та хэрхэн харж байна. Ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-2015 онд манай “Тоншуул” сэтгүүлийн 80 жил болно. Хэдийгээр сэтгүүлээ гаргахгүй байгаа ч ойн хүрээнд шог зургийн ном туурвих, үзэсгэлэн гаргах зэрэг ажлууд төлөвлөж байна. Түүнчлэн олон нийтийн анхаарлыг шог хошин зохиол, номд хандуулахыг хичээнэ дээ.

Д.САНЧИРМАА: ХҮҮХЭД БҮРТ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭХ, ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛ ӨГМӨӨР БАЙНА
-Та өвлийн өвгөнөөс ямар бэлэг хүсэх вэ?
-Шинэ жилээр Өвлийн өвгөнөөс хүсэх бэлэг зөндөө л байна. Хамгийн их хүсч байгаа зүйл гэвэл өвөл дуустал дулаан орноор зугаалах эрхийн бичиг.
-Он солигдох мөчид хэрэв та ганцаараа байвал юу хийх вэ?
-Аль нэг найз руугаа явж л шинэ оноо угтана даа. Гэхдээ Шинэ жилээр хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт байх болохоор яг ганцаараа байвал яахаа сайн мэдэхгүй л байна.
-Таны хүүхэд байхдаа авсан хамгийн гоё бэлэг юу вэ?
-Эгчийн маань өгсөн, уут дүүрэн амттантай бэлэг. Тэр бэлгийг яагаад ч юм огт мартдаггүй юм. Санаанд оромгүй ууттай, маш их бэлэг байсан. Тэр үед шооконд ороод, их баярлаж байсан юм.
-Хэрвээ та Өвлийн өвгөн болвол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Хүүхэд бүрт аз жаргал бэлэглэх, халуун дулаан гэр бүл өгмөөр байна. Чихэр жимс, тоглоомоос илүү хүүхэд ээж аавтайгаа хамт байвал илүү аз жаргалтай. Би Санта байсан бол, үнэхээр л хүслийг нь биелүүлж чаддаг бол элэг бүтэн, аз жаргалтай амьдрал өгөөд л явах байсан.
-2014 оноо хэрхэн үдэж байна, ирэх ондоо ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-2014 он аз жаргалтай мөчөөр, онцгой чухал үйл явдлаар дүүрэн, сайхан байлаа. Хамгийн их хүсэж байсан зүйлийг маань өгсөн. Бас надад шалгуур ч тавьсан жил байлаа. 2015 оноо өөдрөг сайхнаар хүлээж байна. Олон сайхан зүйл төлөвлөн угтана даа. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд л тэр жил миний жил байх болно.
Ярилцсан Б.Эрдэнэчимэг

Ц.УХААНЗАЯА: 2015 ОНД ААВ ЭЭЖИЙНХЭЭ ТӨРСӨН НУТАГТ ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАНА
-Өвлийн өвгөнөөс юу хүсэх вэ?
-Монголчуудыг маань эрүүл аз жаргалтай байхыг хүснэ.

-Ер нь бол ганцаараа байхгүй. /инээв/ Хэрэв ганцаараа байвал Монгол Улсын Ерөнхийлөгчийхөө мэндчилгээг үзээд л бусдын л адил өнгөрөөх байх даа.
-Шинэ жилээр авч байсан хамгийн сайхан бэлэг тань?
-Авч байсан бүх л бэлэг сайхан байсан.
-Хэрэв та өвлийн өвгөн байсан бол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?
-Хэзээ ч мартагдахгүй дурсамжтай бэлэг өгөх байсан.
-2014 оныг хэрхэн өнгөрүүлэв?
-Эх хүүхдийн төлөө хийсэн ажил маань амжилттай болсон. Зуны амралтаараа аав, ээж, ах дүү нартайгаа Монголынхоо сайхан газруудаар аялсан гээд амжилт, бүтээл, аз жаргалтай жил болж өнгөрсөн.
-Харин 2015 онд та юу төлөвлөж байна.
-Монголынхоо очиж үзээгүй газруудаараа гэр бүлээрээ аялна. Мөн аав ээжийнхээ төрсөн нутагт тусламжийн гараа сунгаж хандивын тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Ярилцсан Р.Адьяасүрэн