Жил бүр сонин содон зүйл болж л байдаг. Гэхдээ сүүлийн хоёр гуравхан жилийн дотор сонин содон зүйлс гэдэг интернэтийн ертөнцөд нэг л ороод ирэх юм бол ёстой л салхи шиг хийсч, шуурга шиг дэгдэж орхидог болсон билээ. Хүн бүхэн ухаалаг утастай болсон энэ цагт гудамжинд хамаагүй хэрүүл хийж ч болохоо байсан гэсэн шүү. Юмыг яаж мэдэхэв, хаа нэгтэйгээс хэн нэгэн утсаараа бичлэг хийж ч байгаа юм бил үү.
Сэтгэгдэл бичиж, шэйрлэж, лайкдаж тухайн мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл хөдлөлөө тун олон янзаар илэрхийлж болдог энэ орчин туйлын таатай.
Ингээд олныг нуршилгүй 2014 онд хамгийн их СЭТГЭГДЭЛ авч, хамгийн их ШЭЙРЛЭГДЭЖ, хамгийн олон хүн УНШСАН мэдээллүүдийг танилцуулж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудан загнасан мэдээлэл 560 гаруй сэтгэгдлийг авчээ.
“Ерөнхийлөгчийн зөв”, “Ерөнхийлөгчийн буруу” гээд л маргалдаж гарсан хүмүүс үнэхээр уйгагүй сэтгэгдлээ илэрхийлжээ. ЭНД ДАРЖ мэдээллийг хүлээн аваарай.
Энэ мэдээний араас есдүгээр сарын их ачааллын хажуугаар хийгдсэн нийтийн тээврийн шинэчилсэн маршрутын талаарх “Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг цаашид нэвтрүүлнэ гэвэл Та зөвшөөрөх үү?” мэдээлэл оржээ. Олныг бухимдуулж, заримынх нь сайшаалыг хүртсэн энэ үйлчилгээ нийслэлчүүдийг ёстой л “хөдөлгөөнд оруулсан” билээ. Манай уншигчид 450 гаруй сэтгэгдлээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
“БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр”” нэртэй манай сайтад ирсэн захидалд 390 гаруй сэтгэгдлээр хариу бичжээ. БНСУ-ын Сөүл хотын "Кореа" их сургуулийн "Анам" эмнэлэгийн зүрх судасны төвд ажиллаж буй Ц.Саруул гэх бүсгүйн захидал эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндсөн байсан юм.
Нийт 7200 гаруй хүн шэйрлэснээр Д.Бямбасүрэн гуайн “Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү” лекц оржээ. Түүнийг нэгэн цагт “Буурал Мянгуужин” хэмээн хочилж ч явлаа. Юутай ч хийсэн зүйл, хэлэх үгтэй Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн ухааныг бусаддаа хуваалцсан та бүхэндээ баярлалаа.
Азийн наадмаас нэр нь тодорсон сагсчин Т.Санчир үнэхээр од байлаа. Түүний талаарх “Манай сагсчин Т.Санчирыг шилдэг тоглогчоор нэрлэж байна” мэдээ мөн л 6000 шахам түгээгдсэн байна.
“Цээжийг чээж, бүжинг бөжин, брэндийг сор хэмээн бичиж хэрэглэнэ” гэх мэдээллийг та уншсан уу? 5400 гаруй шэйрлэгдсэн энэ мэдээллийг уншиж, монгол хэлний эргэлзээтэй бичигддэг зарим үгсийн эргэлзээг тайлаарай.
Есдүгээр сарын 16-нд нийтлэгдсэн даруйдаа “Хамгийн их уншсан” хэсэгт багтсан Д.Ичинхорлоо бүсгүйн “Гэр орны ажил, хүүхэд арчилгаа, хоол унд гэсээр эмэгтэй хүн хэзээ нэгэн цагт “тэсэрдэг” юм” ярилцлагыг өнөөдрийг хүртэлх гурван сар гаруйн хугацаанд ойролцоогоор 300 мянган удаа уншжээ. Хэт таргалалттай тууштай тэмцэж, өөрийгөө ялан дийлж, эрс өөрчилж чадсан нэгэн хүний Хобби буланд орсон ярилцлага уншигчдын анхаарлыг маш их татсан бололтой.
“БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр”” захидал мөн л энэ хэсэгт орж байгаа бөгөөд нийт 256 мянган удаа уншиж сонирхсон байна.
Автобусны чиглэлийн талаарх мэдээлэл мөн Хамгийн их уншсан хэсэгт орж байна.
Мэдээж хүн бүхэн эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ үед “Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт” мэдээллийг 200 мянга гаруй удаа уншиж сонирхжээ.
Азийн наадмаар Солонгосчууд ёстой л шившигтэй алхам хийсэн гэж хэлж болно. Манай боксчин Н.Төгсцогтыг тун ч эргэлзээтэй ялсан талаарх мэдээлэл гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, “Н.Төгсцогтын ялагдлын талаар Солонгос иргэд ямар байр суурьтай байна?” мэдээллийг гэхэд л 215 мянган удаа уншиж сонирхжээ.
Үндэсний портал GoGo.mn сайт 2014 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ тоймлон хүргэж байгаа билээ. ЭНД ДАРЖ тоймлосон нийтлэлүүдийг хүлээн авах боломжтой.
Мөн та сүүлийн долоо хоног, нэг сар, зургаан сар, нэг жилийн хугацаанд хамгийн их хандалттай байсан ХАЛУУН МЭДЭЭНҮҮДИЙГ энд дарж хүлээн аваарай.