Өнөө орой “Чингисийн талбай”-д “Улаанбаатарын мөнгөн шөнө” үдэшлэг болно. 21.00 цагт эхлэх юм.
Дуучин Б.Сарантуяа, Д.Болд болон Sweety motion хамтлаг зэрэг олон уран бүтээлч өнөө орой Улаанбаатарчуудад зориулан ая дуугаа өргөх юм байна.
Sweety motion хамтлагийн бүсгүйчүүд “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүтэй хамтран алдарт Bee Gees хамтлагийн дуунуудыг амилуулсан юм. СТӨ-нд ганцхан удаа болсон энэ тоглолтоо тэд өнөөдөр нийслэлчүүдэд зориулан дахин тоглохоор болжээ.
Өмнө нь нийслэлийн удирдлагаас зөвшөөрдөггүй байсан ч энэ жил ирсэн зочдод зориулсан халуун дарс, оргилуун дарсны худалдаа болох аж. Тоглолтын дараа Ленин клуб, Хас банк, Үндэсний түүхийн музей гэсэн гурван цэгээс 20 чиглэлд автобус үйлчлэх юм байна.
Дараа нь нийслэлийн 5 байршилд ёслолын буудлага болсноор “Улаанбаатарын мөнгөн үдэш” өндөрлөнө.