Тэрбээр уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж, шинийг эрэлхийлсэн нь илт харагддаг. Хэвлэлийн баатар болж өөрийгөө сурталчлаад байдаггүй ч “Микрафоны ард” хэмээх хамтарсан анхны бүтээлээрээ л шүтэн бишрэгчидтэй болж амжсан. “Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий хүн”, “Аваад яв” зэрэг өвөрмөц аяс, өнгө төрх бүхий дуунуудаар чухам хэний тухай ярьж буйг та бүхэн тааварласан байх. Сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй тэрбээр “Дээжис” дижитал сэтгүүлийн “Ярилцлага” буланд зочноор уригдлаа.
ЭВДЭРХИЙ ХҮН БОЛ БИ...
-Таны дуунуудыг сонсоод байхад их гүнзгий агуулгатай юм шиг санагддаг. Хэрэв уран бүтээлээрээ дамжуулаад Rokit Bay өөрийнхөө дотоод сэтгэлийг тэр чигт нь илэрхийлдэг гэвэл их “хүнд” хүн болж таарах байх?
-Микрофоны ард дуугаа дуулаад, уран бүтээл дээр ажиллаад ирэхээрээ би 100 хувь өөрийнхөөрөө болчихдог юм шиг санагддаг. Өөрийгөө амьдарч буйгаа мэдэрч, хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Хөгжим дээр гарч байгаа агуулга бүхэн намайг төлөөлж байдаг гэж ойлгож болно. Мэдээж дууны сэдвүүд өөр өөр ч ямар нэгэн хэмжээгээр миний үзэл бодол шингэсэн л байгаа.
-“Аваад яв” гэхэд л “...Өдөр болгон ижил ялгагдахгүй даваа, ням, Улиг болсон ажил намайг эндээс аваад яв...” гэх мэт өдөр тутмын амьдралаас залхсан байдлыг ч юм уу, “...Ээ дээ энэ эрчүүд үү”, “Сахилга сул”, “Эвдэрхий хүн” дуунууд таныг муу залуу мэт сэтгэгдлийг бусдад төрүүлэхээр үгтэй байдаг?
-Түрүүн хэлсэнчлэн тодорхой хэмжээгээр тэнд би байгаа л байхгүй юу. “Аваад яв” гэхэд л тухайн үед төрсөн мэдрэмжээ “давслаад” дуу болгосон. “Эвдэрхий хүн” дуугаар бол би үндсэндээ өөрийгөө л илэрхийлсэн.
-Ер нь таныг дотор хүн рүүгээ чиглэсэн их зүйл тунгааж явдаг хүн болов уу гэж төсөөлсөн?
-Хүн болгоны сэтгэл зүй өдөр бүртээ ондоо байдаг шүү дээ. Тухайн үеийн сэтгэл санааны л байдлыг дуугаараа илэрхийлчихдэг юм. Жилийн өмнө дуунд гарч байгаа шиг аливаад шүүмжлэлтэй хандаж байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн ч байж болно. Ер нь миний хувьд сэтгэл санаагаар унасан, гунигтай үедээ гарч буй эсрэг энергиэ эерэг болгон ашигладаг.
-Сэтгэлд бугшсан тэр бүхнээ дуугаараа илэрхийлж гаргаснаар өөрийгөө “хөнгөлдөг” гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ би өөрөө сэтгэл санаа тогтворгүй үедээ илүү бүтээлч болчихдог. Тэгээд л өөрийн чинь хэлээд байгаа “хүнд” дуунууд гардаг байх.
-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна. Уран бүтээлийнхээ онцлогоос ярихгүй юу?
-Шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Энэ нь миний уран бүтээлийн гурав дахь цомог юм. Удахгүй клипүүд цацагдаад эхэлнэ. Одоогийн байдлаар клипний зураг авалтын ажилдаа орчихсон. Өмнөх цомгуудтайгаа харьцуулбал өнгө аясын хувьд өөр, илүү хөгжилтэй хэв шинжийг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл дипрессний дуунууд бага гэсэн үг.
-Та өөрийн нүүр хуудсандаа шинэ гарч байгаа уран бүтээлийнхээ нэрийн эхний үсгүүдийг байршуулж фенүүдээрээ таалгах уралдаан зарласан байсан. Тэр нь залуусын сонирхлыг ихээхэн татах шиг боллоо. Хүмүүс тааж чадав уу. Нууц биш бол ямар нэр байсан бэ?
-Ямар ч байсан маш сонирхолтой нэр. Цомгоо гаргах цаг дөхөөд ирэхээр таахад илүү дөхөм болгож үсэг нэмнэ. Ер нь бол тааж чадахгүй сонирхолтой нэр байгаа.
-Хурц үгтэй дуунуудаас тань дүгнэвэл дотроо их зөрчилтэй хүн юм болов уу гэж харсан?
-Ер нь ууртай л даа. Бухимдсан үедаа их ууртай дуунууд хийсэн юм шиг санагддаг.
-Бас дуулж байхдаа дотоод сэтгэлээсээ уудалж байх шиг харагддаг?
-Репперүүдийн онцлог л доо. Бид 100 хувь өөрсдөө үгээ бичиж үзэл санаагаараа үглэдэг болохоор илүү итгэл үнэмшилтэй байдаг байх. Түүнээс бусдын зохиосон үгэн дээр үглэвэл тэр бүр санааг утгаар нь гаргаж чадахгүй шүү дээ.
-Хийж буй бүтээлүүд тань хэлбэр хөөхөөсөө илүү агуулга сайтай юм шиг санагддаг?
-Тийм үү. Би ч өнгөцхөн зүйлд дургүй л дээ. Зөвхөн өнгөн тал бол тийм ч сонин биш.
ХАМГИЙН ГОЛ НЬ БИ ДОТРООСОО ЯРВАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
-Та тэр болгон хэвлэлд ярилцлага өгдөггүй. Яагаад тэр вэ?
-Би тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Ялангуяа бичгээр гардаг ярилцлага өгөх сонирхолгүй. Ярьсан болгон минь сэтгүүлч, редакторын гар дамжин засвар ордог болохоор 100 хувь миний үзэл бодол илэрхийлэгдэж чаддаггүй.
-Энэ байдлаас өөрийг тань их хаалттай хүн юм болов уу гэж харж байлаа. Учир нь урлагийн хүмүүс өөрсдийгөө олон нийтэд таниулах тал дээр нээлттэй байдаг шүү дээ.
-Уран бүтээлийг минь сонсдог хүмүүст миний талаарх мэдээлэл хангалттай байгаа байх. Гэхдээ энэ жилээс өөрийгөө таниулах, хүмүүстэй харьцах тал дээр анхаарна гэж бодож байна.
-Гэхдээ сайн бүтээл, жинхэнэ авьяаст сурталчилгаа хэрэггүй гэж би боддог?
-Магадгүй л юм. Сүүлийн үед нүүр хуудсаа идэвхтэй хөтөлж, олон нийттэй чөлөөтэй харилцъя гэж бодож байна. Тэгэхгүй бол муухай их зан гаргаад ч байгаа юм шиг ойлголтыг хүмүүст төрүүлж байж болох юм.
-Тийм шүү. Та тэр бүр хүмүүст инээж харагддаггүй болохоор их зантай гэх ойлголт төрүүлдэг байж болох юм?
-Би угийн яравгар ч юм шиг царайтай юм болов уу. Хүмүүс л их зантай гэдэг. Байгаа царай минь л тэгж харагдуулдаг юм байлгүй. Хамгийн гол би дотроосоо ярвайдаггүй л байхгүй юу.
-Клипүүдээс чинь чамгүй жүжигчин болох нь харагддаг. Жүжиглэх авьяастай санагдсан шүү.
-Дуу, клипэн дээрх дүр бол жүжиглэлт биш л дээ. Мэдрэмжээ гаргаж байгаа болохоор үнэмшилтэй санагддаг байх. Ер нь би клип болгоноороо өөр дүр бүтээхийг хичээдэг. Гэхдээ жүжигчин биш учраас энэ амьдралдаа тийм ч олон дүр бүтээгээд байж чадахгүй байх. Одоо хийж буй клипэндээ өмнөхөөс огт өөр дүр бүтээж байгаа.
-Rokit Bay гэдэг нэр гурван утгатай гэж байсан?
-“Rock it Bay” гэхээр “Доргиогоод өг Баяраа”, сонсголоороо “Rokit” гэдэг үг пуужин шиг сонсогдохоор “Пуужин Баяраа”, “Raw kit Bay” гэхээр “Raw” нь оригинал дугаралт, “kit” нь багц хөгжмийн дугаралтыг илэрхийлдэг. Ер нь хамгийн гол утга нь “Доргиогоод өг Баяраа” юм.
МИНИЙ СОНГОСОН АМЬДРАЛ МАШ ХЭЦҮҮ, АЮУЛТАЙ, БАТАЛГААГҮЙ
-Таныг Америкт маркетингийн мэргэжлээр сурч байгаад сургуулиа орхисон гэх юм билээ?
-Анх бизнесийн сургуульд сурах зорилготойгоор Америк явсан. Би ч олон чиглэл рүү орж үзсэн л дээ. Эхлээд компьютер график сонирхож байгаад дараа нь бизнес рүү орж, тэр дундаасаа хөгжмийг олсон. Өмнө нь урлагийн хүн болно гэж ер төсөөлж байгаагүй. Ялангуяа реппер болчихсон дуулаад явж байна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бизнесийн салбарын хүн болно л гэж боддог байлаа. Тэгээд яахын аргагүй өөрийгөө олчихоор хүн сонголт хийхээс өөр аргагүй болдог юм билээ.
-Өөрөөр хэлбэл Америкт өөрийгөө олсон гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Тэгж хэлж болно. Өмнө нь би сонсогч байсан. Хип хопыг улайрч, ухаарч сонсдог байсан. Харин тухайн үеийн нийгэм хүлээн авах боломж нь хязгаарлагдмал байсан учраас өөрөө үглэнэ гэж огтоос төсөөлж байгаагүй.
-Шийдвэр гаргахдаа хэр эргэлзсэн бэ. Эргээд харамсах үе байв уу?
-Учиргүй эргэлзсэн юм байгаагүй. Хамгийн гол нь би сургуулиас сурах зүйлээ сурчихсан л байхгүй юу. Миний маркетингийн мэргэжлийн хичээлүүд бүгд “A” дүнтэй шүү дээ. Сурч буй мэргэжлээрээ сургуулиа төгсөөд тэндээ карьераа хөөх боломж байхад реппер болох замыг сонгосон юм чинь мэдээж бага зэргийн эргэлзэх тохиолдол гарсан л байж таарна. Түүнээс биш реппер болох замыг сонгосондоо огт эргэлзээгүй. Хүн сургуулиас сурах зүйлээ л олж авахаас биш, диплом гэх цаас өвөртлөх нь чухал биш. Үүгээрээ хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа хэрэг биш шүү. Мэдээж олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж үүнийхээ баталгаа болгож диплом авах ёстой. Харин миний л замнал өөр байсан байхгүй юу. Ингээд ярихаараа хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болох гээд байх юм аа /инээв./ Миний сонгосон амьдрал бол маш хэцүү. Аюултай, баталгаагүй гэх юм уу даа.
-Реппер болох сэдэл хэрхэн төрчихөв өө?
-Америкт сурч байгаа оюутнуудын дунд онлайнаар дис хийх тэмцээн болдог байсан. Би тэдгээрийг идэвхтэй сонсдог байв. Яагаад ч юм үзээд алдмаар санагдаад, санаанд багтдаг байв. Тэгээд эхний тэмцээнд ороход хэрхэх эвээ олохгүй байсан бол хоёр дахиас арга барилаа олж эхэлсэн. Сүүлдээ эргэлзээ арилж чадах итгэл төрсөн л дөө. Улмаар ая зохиож түүн дээрээ үгээ бичиж сурсан. Хамгийн сүүлд албан ёсны өөрийн гэсэн дуу гаргаж үзээд “Энэ л би юм байна” гэж бодсон.
-Нэг асуулт байна. Бизнесийн ухаанд суралцахаар холын Америкийг зорьж байсан Баяраа, таван жилийн дараа реппер болоод эх орондоо ирсэн Rokit Bay хоёрын хооронд агуулгын хувьд хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Их сайхан асуулт байна. Америк яваад би өөрийнхөө арай илүү хувилбарыг олсон юм болов уу гэж боддог. Америк хувь хүнийг бие даалгаад нээхэд их түлхэц үзүүлдэг газар. Энд байхдаа би хаалттай, илүү жижигхэн бодолтой, стресстэй нэгэн байсан. Одооны Баяраа өмнөхтэйгөө харьцуулахад шинэчлэгдэж “version 5” болсон гэж бодож байна.
-Хүсэл мөрөөдөл, зорилгодоо эрс өөрчлөлт хийж Монголдоо ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Маш их баяртай байсан. Тэр их баяр хөөрөөсөө болоод онгоцны буудал дээрээс цүнхээ мартаад явж байлаа. Тэгээд маш нарийхан замаар машинууд шахцалдан явж байгаа нь хамгийн их анзаарагдаж билээ. Бас утаа гамшгийн санагдсан.
НАЙЗ ОХИНООСОО САЛСАН ТЭР МЭДРЭМЖЭЭРЭЭ Л ЭХНИЙ ЦОМГОО ДУУСГАЖ БАЙЛАА
-Хамгийн анхны дуу?
-Хамгийн анхны бие даасан уран бүтээл бол “Бид хоёр” гэдэг дуу. Энэ дуун дээр би бараг дөрвөн сар ажилласан. Найз охинтойгоо байхдаа түүнд зориулж дуу хийх юмсан гэж боддог байлаа. Хамт байхдаа төрсөн тэр мэдрэмжийг 100 хувь үг аяар төсөөлөн гаргана гэдэг их хэцүү байсан. Тэгээд дараа нь найз охиноосоо салмагцаа эсрэг мэдрэмжийнх нь дуу бүтсэн. Тэр нь “Бид хоёр” байлаа.
-Надад тэгж санагддаг юм. Ялангуяа уран бүтээлч хүн нэг л хэвийн амьдралаас илүүтэй янз бүрийн мэдрэмжийг амсч байж хөглөгддөг юм болов уу гэж ойлгодог?
-Угаасаа тийм. Миний хувьд найз охиноосоо салсан тэр мэдрэмжээрээ л эхний цомгоо дуусгасан. Өөр зүйлд сатаарахгүй төвлөрч чадсан. Тэгэхээр сэтгэл санааны байдал уран бүтээлч хүнд маш их нөлөөтэй. Түүнээс бус бүх зүйл боломжтой сэтгэл хангалуун байх үед бүтээл гарахгүй юм шиг ээ. Ер нь сэтгэл санааны хоёр туйл руу орж байж л сайн уран бүтээл гарна.
-Энд ирээд эмээдээ хамгийн анхны бүтээлээ сонсгож байсан гэсэн. Эмээгийн хүүхэд гэл үү?
-Намайг эмээ минь өсгөсөн л дөө. “Нэг өдрийн хаан” дуугаа хамгийн түрүүнд эмээдээ сонсгож байлаа. Эмээ бүжиглэх нь холгүй толгой дохин сонсч байсныг тод санаж байна. 83 настай тийм л сайхан хүн байсан. Маш мэдрэмжтэй хүн байлаа. Насаараа урлагийн замаар яваагүй ч оёдолчин хүн байсан. Жаахан байхад эмээтэйгээ жүжиглэж тоглодог байснаа санаж байна. Ер нь урлагийн мэдрэмжийг би эмээгээсээ авсан гэж боддог.
-“Нэг өдрийн хаан” дуунд гардаг шигээ та өөрөө өөртөө хаан байж чаддаг уу?
-Нэг өдөр хаан байсан дээр гэхээр хүмүүс ядуу байснаас банк дээрэмдээд л ганц өдөр ч болтугай баян байж мөнгөө цацахыг хэлж байна гэж ойлгож магад. Гэтэл агуулга нь огт өөр. Энэ мэдрэмж яагаад төрсөн бэ гэхээр би Америкт байхдаа сурахынхаа хажуугаар ажилладаг байв. Надад өчнөөн зүйл хийх зорилго хүсэл байсан ч өдөр тутмын нэг л хэвийн амьдралдаа хайрцаглагдан амьдарч буйгаа цаг ямагт мэдэрдэг байсан. Тэр хайрцгийг эвдэн эрсдэл гарган байж хүсч тэмүүлж буйгаа хийх юмсан гэж мөрөөднө. Тэр л мэдрэмжээ дуугаараа илэрхийлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл нэг хэвийн цутгагдсан амьдралаасаа ховхорч нэг өдөр ч болтугай зориг гарган хүсэл мөрөөдлөөрөө амьдар гэсэн санааг л гаргахыг хүссэн. Нэг л өдөр би энэ хайрцгаасаа гарна гэдгээ мэдэж байсан. Тэгээд гарсан...
РЕППЕРҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД БИ ГУРАВ ДАХИН ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ
-Монголын хип хопчидтой харьцуулахад би гурав дахин илүү хөдөлмөрлөдөг гэж ярьж байхыг тань сонссон?
-Тийм ээ. Хоёр юм уу гурван хүнтэй хамтлаг байлаа гэж бодъё. Тэгээд хүний зохиосон аяыг аваад гурван бадаг дуу зохиогоод нэг нэгээрээ дуулчихна. Харин би бол дууны үгээ бичнэ, хөгжмөө зохионо, дууныхаа найруулгыг хийнэ, клипээ найруулна. Тийм болохоор л тэгж хэлсэн юм. Миний хийх ажил маш их байдаг. Хүнээс бэлэн ая аваад зөвхөн үгээ зохиодог хүмүүсээс гарцаагүй илүү ажиллаж байгаа юм л даа. Энэ нь онгирч байгаа хэрэг биш. Харин гаргаж буй бүтээлүүдээ дууныхаа үг, аянаас авахуулаад бүгдийг сэтгэл зүрхээ зориулан хийж байгаа гэдгээ л таниулахыг хүссэн юм. Бүх зүйл миний гарт байгаа учраас зарим бүтээлүүдээ бага зэрэг сул хийсэн тохиолдол бий. Харин сүүлийн үеийн дуунууд болох “Эвдэрхий хүн” зэрэг дээр бол илүүтэй хөдөлмөрлөсөн.
-Монголын репперүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нэг л салбарын хүмүүс. Гэхдээ миний хувьд өнгөцхөн зүйл хийх дургүй гэж түрүүн хэлсэн дээ. Сонин сэдэвтэй, хийх ажлаа олж ядсан, заавал дуу хийх ёстой ч юм шиг тийм дуунууд байдаг. Мань мэт нь сонсохоор утгагүй санагдаад байдаг, гэтэл үүнийг нь сонирхох сонсогчид бас байгаад байдаг. Ер нь 100 хувь зүрх сэтгэлээ зориулж, түүгээрээ амьсгалж, амьдарч байгаа реппер маш ховор. Бараг надтай нийлээд ганц хоёрхон л байгаа гэж бодож байна. Зөвхөн залуу насандаа хөөрсөн, гоё өнгөрөөх гэсэн тийм сэдэлтэй репперүүд надад таалагддаггүй.
-Амьдрал, зүрх сэтгэлээ зориулж буй дуунуудаараа та юуг зорьж байгаа вэ?
-Жишээ нь би далд мессэжтэй дуу хийлээ гэж бодъё. Ер нь миний дуунуудад тийм мессэж байдаг. Өнгөцхөн сонсоход өөр зүйл дуулж байгаа хэр нь үүнийг мэдэрдэг хүмүүст миний хэлэх гэсэн мессэж очно. Зуун хүн миний дууг сонсоход хоёрынх нь амьдралд эерэгээр нөлөөлж тухайн асуудлыг даван туулахад нөлөөлж байвал миний хувьд амжилт гэж харна. Тэгэхээр зорилгын минь нэг хэсэг тэр болж таарч байна.
-Танд өрсөлдөгч бий юу?
-Учиргүй сандаргах өрсөлдөгч үнэндээ байхгүй. Энэ надаас илүү бүтээл хийчихлээ яаж түүнийг давах уу гэх шаналалд автуулах өрсөлдөгч алга. Тийм болохоор өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө дөө. Өмнө нь хийсэн ажлаасаа илүүтэй хөдөлмөрлөж чанаржих ёстой шүү гэдэг мэтээр өөртэйгөө л тэмцэлдэнэ дээ.
-Та над шиг хөдөлмөрлөж байгаа ганц хоёрхон реппер байдаг гэж хэлсэн. Нэрлэж болох уу?
-Хөдөлмөрлөж чадаж байгаа гэж ам бардам хэлж чадах хүн бол Gee. Яг л над шиг уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдарч байгаа хүн. Бид хоёрын хувьд хип хоп гэдэг хобби биш амьдрал. Gee-г тэр тал дээр хүндэлж явдаг.
ӨНГӨРСНӨӨСӨӨ ЯМАР Ч АЛДАА ХАРАХГҮЙ БОЛ ТЭР ХҮН АХИЖ ДЭВШЭЭГҮЙ Л ГЭСЭН ҮГ
-Rokit Bay үглэхээс гадна чадварлаг жүжигчин гэдгийг үзэгчид хэд хэдэн бүтээлийн гол дүрээс харсан байх?
-Хамгийн түрүүнд “Маргаашгүй” хэмээх Америкт том зорилго, амбийцтай ажиллаж буй реппер Тулгатын бодит амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглосон. Дараа нь хамгийн их сэтгэл гарган “Эцсийн зогсоол-Э цэг” кинон дээр ажилласан. Киноны гол дүрийн хувьд надтай, миний амьдралтай төстэй зүйл байхгүй. Тэр кинонд тоглоход юу нь хамгийн сонирхолтой байсан гэхээр би өнөөдөр ганц бие, эцэг болоогүй хэр нь эцгийн дүрд тоглосон явдал. Мэдэхгүй зүйлээ мэдэрч тоглох нь надад сонирхолтой санагдсан.
-Өнгөрсөн рүүгээ очоод өшиглөөд авмаар санагдах үе байдаг уу?
-Эргээд харахад зөндөө л дөө. Бага байхдаа муухай ааштай байснаа сүүлд ойлгоод “Хэрвээ арай өөр байсан бол...” гэх бодол төрж байсан. Бас бага залуудаа... За ингэж ярьж байхыг бодоход би их хөгширчихсөн юм байна л даа /инээв/ Сургуулиа дөнгөж төгсч байхдаа бизнес хийх гээд л хичээж байснаа бодохоор инээд хүрдэг юм. Ер нь өнгөрснөөсөө алдаа оноо олж харж байвал тухайн хүн боловсорч өөрчлөгдсөн байна гэж боддог. Харин эргэж хараад ямар ч алдаа оноо харахгүй бол тэр хүн ер ахиж дэвшээгүй л гэсэн үг шүү дээ.
-Ганцаараа байх дуртай юу?
-Уран бүтээл хийж байхдаа ганцаараа байх дуртай. Түүнээс биш бусад үед найзуудтайгаа цагийг өнгөрөөх сайхан. Яг ажилдаа орчихсон байхад би их зожиг болчихдог. Хажууд хүн ирээд юм хэлнэ үү байна уу ерөөсөө хамаа байхгүй хүнтэй харилцдаггүй. Яг төвлөрч байхад хажуугаас хүн саад болбол хийж байгаа бүхэн сарничихдаг юм.
-Хийсэн ажлын үр дүнг юугаар мэдэрдэг вэ?
-Би ер нь ажил хийхдээ энэ бүтээл маань бусдад таалагдах болов уу гэх эмээх сэтгэлээр дуугаа хийдэггүй. Ажиллах явцдаа өөрийнхөө бүтээлийг сайн, муу болж байгааг мэддэг. Мэдээж чанартай л уран бүтээл гаргахыг бодно шүү дээ.
-“Онгод” орох гэж ярьдаг. Таны онгод ямар үед ороод байна аа?
-Миний онгод мэдээж тэр бөө шиг орж ирэхгүй л дээ. Гэхдээ тэр онгод чинь яг байдаг л байхгүй юу. Хүмүүс үүнийг үгүйсгэж уран бүтээлийг яс суугаад хийх ёстой гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл тэр чинь толгойд гэнэт л харваад ороод ирдэг байхгүй юу. Миний санаанууд усанд орж байхад ч юм уу сонин байдлаар орж ирдэг. Заримдаа нэг юм хараад шал өөр санаа орж ирэх жишээтэй. Жишээ нь би гадуур явж байгаад улаан машин харангуутаа хар микрафон төсөөлдөг ч юм уу. Бүр огт авцалдаагүй бодол төрнө. Улаан машин харснаараа энд нэг юм асчихаж байгаа юм. Энэ мэтээр миний онгод их сонин сонин байдлаар ордог. Тэр үедээ ажлаа гайхалтай хурдан хийдэг. Харин хүчлэх юм бол суугаад бодоод л байдаг.
ХАЙР ДУРЛАЛЫН ТЭР МЭДРЭМЖИЙГ АВААГҮЙ УДАЖ БАЙНА
-Хайр дурлалын догдлох мэдрэмжийг хамгийн сүүлд хэзээ авав?
-Өө, удаж байна аа. Бараг санахгүй байна. Гэхдээ би тэр сайхан мэдрэмж авч байснаа хэзээ ч мартахгүй. Бараг л зургаан жилийн өмнө л тэр мэдрэмжийг авч байлаа.
-Гэхдээ хүн үргэлж л дурлаж байдаг юм биш үү?
-Дурлал гэдгийн тодорхойлолтыг би бас сайн мэдэхгүй юм. Заримдаа киноны жүжигчинд дурлачихсан явдаг шүү. Шинэ гарч ирсэн жүжигчинд дурладаг ч юм уу. Энд тэнд ярилцлага өгч буй хөтлөгч охидыг шохоорхдог ч юм уу. Тийм тохиолдол байна аа байна.
-Дурласныхаа дараа уран бүтээл хийх сэдэл төрж байв уу?
-Дурлалыг тэгж дуун дээрээ ашиглаж байгаагүй юм байна. Яваандаа байж болох юм.
-Ер нь таны бүтээлүүдэд хайр сэтгэлийн талаар өгүүлсэн уянгын өнгө аяс байдаггүй юм байна?
-Тийм ээ. Зөвхөн мэдрэмжээ л дуулдаг юм чинь ирээдүйд тэр сэдвээр дуулах ч юм билүү хэн мэдлээ.
-Та өөрийнхөө уран бүтээлүүдийг ялангуяа тоглолтынхоо бичлэгийг тэр бүр цацаад байдаггүй. Харин “Мобиком” корпорацийн сайтаар дамжуулж амьд тоглолтынхоо бичлэгийг албан ёсоор цацаж эхлэх гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Саяхан би уран бүтээлүүдээ амьд хөгжмөөр баяжуулан сонирхолтой хэлбэрээр амьд тоглолтоо хийсэн. Тэрхүү тоглолтоо албан ёсоор “Мобиком”-той хамтарч олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах гэж байна. Тоглолтын хувьд маш авьяаслаг залуучуудтай UFO гэдэг амьд хөгжмийн хамтлагтай хамтарсан. Дуунуудаа амьд хөгжимтэй хослуулан маш сонирхолтой хэлбэрээр дуулсан байгаа.
-Сэтгэлээ гарган хийсэн дуу чинь бусдын сэтгэлд хүрч буйг мэдрэх тэр үеийн мэдрэмж?
-Жишээ нь өөрийн сонсогч нараа хүрээлүүлэн тайзан дээр гараад дуугаа дуулж байх үед би тэд нар руу орилж байхад, тэд эргээд над руу орилж байдаг. Тэр олон хүний энерги бие бие рүүгээ ойход үнэхээр гоё мэдрэмж төрдөг. Тэндээс эерэг энерги аваад эргүүлээд цацаад, бас дахин аваад зөрүүлээд өгөх тэр мэдрэмж гайхалтай. Үгээр яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна.
ГАРЦААГҮЙ ЗОВЛОН БИШ Л БОЛ МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛ АСУУДАЛ БИШ
-Хүн амьдралдаа маш олон баг өмсдөг гэж би боддог. Олон нийт, ажил, найз нөхөд, гэр гээд л тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалж ямар баг өмсөхөө шийддэг юм болов уу. Харин та ямар үед өөрийнхөөрөө байж чаддаг вэ?
-Ер нь л би өөрийнхөөрөө байдаг. Мэдээж үргэлж л өөрийнхөөрөө байна гэж байхгүй. Орчин нөхцөлөөсөө л хамаарна. Яг одоо чамтай ярилцаж байхдаа би өөрийнхөөрөө байна. Түүнээс биш толгойныхоо ард бас нэг өөр юм бодчихсон “Би ингэж ярьж, суувал гоё. Би ингэж хэлбэл ухаантай харагдана” гэдэг ч юм уу тийм зүйл ердөө байхгүй. Өөрийгөө олсон нэг давуу тал бол би жижиг зүйлд санаа зовохоо больсон. Бусад хүнд ямар санагдах бол гэсэн бодлоо авч хаясан. Тэгэхээр амьдрал маш амархан болчихдог байхгүй юу. Бусад хүн миний талаар юу бодож байх нь үнэндээ хамаагүй. Тиймээс өөрийнхөөрөө байх амархан гэсэн үг л дээ.
-Амьдралдаа сэтгэл ханамжтай байх хөшүүрэг нь байгаадаа сэтгэл ханах гэдэг. Та байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Миний хувьд сэтгэл санаа тавгүй, унасан үедээ өөрөөсөө доогуур амьдралтай хүмүүсийг бодчихдог. Жишээ нь би мөнгө төгрөг муутай байлаа гэж бодъё. Тэр нь миний амьдралын асуудал болдог ч өөр нэг хүнд мөнгө байтугай хорвоог тольдох нүд заяагаагүй байдаг. Туйлын хүсэл нь хорвоог харах... Гэтэл миний мөнгөгүйдээ гутарч буй сэтгэл санааны хямрал түүний дэргэд үнэндээ юу ч биш. Энэ мэт харьцуулж үзвэл өнөөдрийн бидний өмнө тулгарч буй асуудал үнэндээ инээдтэй санагдана. Тиймээс эрүүл мэндийн гарцаагүй хэцүү зовлон биш л бол материаллаг зүйл асуудал биш. Хамгийн гол нь түрүүний ярьсантай холбогдож байна л даа. Ер байгаа байдлаасаа ичдэг, ядруухан хувцасласандаа санаа зовж буй нь тухайн хүнд амьдралдаа сэтгэл ханамжтай бус байх шалтгаан болдог.
-Хүний мөн чанар мөнгөний хуваарилалт хийхэд, архи уусан болон уурласан үед харагддаг гэж уншиж байсан. Бодоод байхад үнэн ч юм шиг?
-Мөнгөн дээр бол хүмүүсийн зан харагддаг. Бас уурласан үед ч тухайн хүн танигддаг. Гэхдээ яг согтохоороо хүний үнэн зан чанар нь гардгийг би мэдэхгүй юм. Шинжлэх ухааны хувьд нарийн тайлбарлаж чадахгүй. Мөнгөн дээр яахын аргагүй хүний чанар танигддаг нь үнэн.
-Ихэнх хүн сайн сайхан руу тэмүүлж, зорих чин хүсэлтэй байдаг байх. Гэтэл шунал, тачаалаасаа болдог ч юм уу өөрийн хүсээгүй зүйлээ хийх, бодох зэргээр хүн үргэлж тэмцэлддэг байх. Та өөрөө өөртэйгөө хэр зөрчилддөг вэ?
-Өө тийм, наадах чинь надад тохиолддог. Тийм үйлдэл гаргадаг уу гэвэл би гаргадаг. Уурандаа тэнэг зан гаргах тохиолдол байна. Тэрийгээ хамгийн гол нь мэдэж байвал зүгээр. Үнэхээр дотны хүндээ муухай ааш гаргасан бол уучлалт гуйж чаддаг л байх ёстой. Миний хувьд тийм ч сайхан ааштай хүн биш л дээ. Тэгэхээр тийм асуудал гаргах магадлал өндөр. Тэгсэн ч муухай аашаа хянах хэрэгтэй. Тэгж байж өөрөө тайван амьдарна.
-Өөрийгөө дүгнэвэл?
-Би өөрийгөө сайн хүн гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл муу зүйлийг хийхийг хүсдэггүй муу хүн гэж өөрийгөө тодорхойлоод байгаа. Бас зорилгынхоо төлөө улайрсан бух шиг зүтгэдэг хүн гэж хэлнэ. Зорилгынхоо төлөө ямар ч саад учирсан би даваад л гардаг.
-Rokit Bay-г хэзээ ч үсээ ургуулсан, костюм өмссөнөөр төсөөлөхгүй юм?
-Удахгүй намайг хараарай. Нууцаа дэлгэлээ шүү.