Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз өдгөө 42 настай хэдий ч нөхөрт гарах нь битгий хэл сүй тавьж ч үзээгүй нэгэн. Харин түүний талаар нэгэн таатай мэдээ дуулгахад тэрээр өчигдөр Беверли-Хиллз дэх гэртээ хуримаа хийжээ.
Тэрээр 35 настай, хөгжимчин Бэнжи Маддентэй 2014 оны тавдугаар сараас эхлэн болзож эхэлсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө сүй тавьжээ. Харин тэд хуримаа хийснийг албаны эх сурвалж “E! News” агентлагт мэдээлжээ. Олон жил ганц бие явсан шаргал үст бүсгүй долоон сарын хугацаанд үерхсэн залууг ийнхүү нөхрөөрөө сонголоо.
Диаз өмнө нь өгсөн ярилцлагадаа “Гэрлэлт гэдэг нь миний туйлын хүсдэг зүйл биш. Тиймээс би нөхөрт гарна гэж боддоггүй” хэмээж байсан удаатай. Харин сүйт залуу нь түүнийг бодлыг өөрчилж чаджээ. Гал халуун хайрандаа умбасан тэрээр гэрлэлтийг одоо л туйлаасаа хүсэж байгаа бололтой.
Сонирхуулахад, Диаз өмнө нь жүжигчин Мэтт Диллон, Жаред Летто, дуучин Жастин Тимберлэйк, бэйсболчин Алекс Родригезтэй болзож байсан бөгөөд Бенжитэй учрахаасаа өмнө олон жил ганц бие явсан юм.