Өнгөрсөн 2014 онд дэлхийн эдийн засаг өндөр өсөлттэй байсангүй. Алгуурхан урагшлах яст мэлхийтэй зүйрлэж болохоор байлаа.
Хэдийгээр АНУ, ЕХ зэрэг дэлхий нийтийн эдийн засагт голлох үүрэгтэй улсуудын байдал хөшингө, царцмал байгаа ч Зүүн Өмнөд Азийн орнуудад байдал огт өөр, бүтээн байгуулалт өрнөж, эдийн засаг нь өндөр өсөлттэй хэвээр байна.
2014 ОНЫГ 3.3 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ҮДЛЭЭ
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OECD) энэ оны хоёр дахь “Эдийн засгийн нөхцөл байдлын тайлан”-гаа хэвлэлээ. Тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувиар, ирэх онд 3.7, харин 2016 онд 3.9 хувиар өснө хэмээн өөдрөг таамаглал дэвшүүлжээ.
Гэхдээ ирэх хоёр жилд дэлхийн эдийн засаг алхам алхмаар буюу алгуур өснө гэж үзэж байна.
Мөн Японы эдийн засаг таамагласнаас удаан өснө гээд Евро бүсийн өсөлт саарч, дефляци нүүрлэх эрсдэл байгааг анхааруулжээ. Иймд АНУ, Их Британийн эдийн засаг Япон, ЕХ-той харьцуулахад илүү өснө гэжээ.
Харин хөгжиж байгаа орнууд дундаас Индонез, ӨАБНУ, Энэтхэгийн эдийн засаг зөв голдрилд орсныг онцолсон юм.
Тэгвэл манай хойд болон өмнөд хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын өсөлт ирэх онд саарах гэнэ.
ДЭЛХИЙН №1 УЛС НЬ АНУ ХЭВЭЭР Ч...
Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох АНУ-ын ДНБ-ий өсөлт 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 3.9 хувь байв. Энэ нь 3.5 хэмээх өмнөх таамгаас давлаа. Иймд тус улсын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөхөд төдийлөн яарахгүй байна. Гэхдээ АНУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээл өнөөг хүртэл бүрэн сэргээгүй байна.
Өнгөрсөн аравдугаар сард тус улс дахь ажилгүй иргэдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан юм. Харин арваннэгдүгээр сард ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн тоо эргээд өсчээ. Тэгэхээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээл бүрэн “эдгээгүй” байна.
ЕВРО БҮС 2014 ОНЫГ 0.3 ХУВИЙН ИНФЛЯЦИТАЙ ҮДЛЭЭ
Евро бүсийн эдийн засагт инфляцийн нам түвшин санаа зовоосон асуудал хэвээр байна. Энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар тус бүсэд инфляци 0.3 хувь байсан юм. Харин тус бүсийн эдийн засгийн өсөлт 0.2 хувь байсан нь 0.1 гэсэн таамгийг мөн л давав. Гэсэн ч сүүлийн үед авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого үр дүнгээ өгөөгүй л байна.
Евро бүсийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт саарч, 0.1 хувь болсон бол Францынх 0.3 хувьтай байлаа. Харин Италийн эдийн засаг зогсонги байдалд оржээ. Харин Европын төв банкны удирдлага арван нэгдүгээр сард мөнгөний бодлогын талаар хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй. Хурлын дараа хийсэн мэдэгдэлд Европын төв банкны активын нийт хэмжээ ирэх хоёр жилд хоёр их наяд евро хүрнэ гэсэн юм. Тус банк өнгөрсөн есдүгээр сард зорилгод тулгуурласан, урт хугацааны дахин санхүүжилт хийж, банкуудад 83 тэрбум евро шилжүүлжээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн таамаг
Бүс нутаг |
2014 он |
2015 он |
2016 он |
Дэлхий нийтээрээ |
3.3 |
3.7 |
3.9 |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд |
1.8 |
2.3 |
2.6 |
АНУ |
2.2 |
3.1 |
3.0 |
Евро бүс |
0.8 |
1.1 |
1.8 |
Их Британи |
3.0 |
2.7 |
2.5 |
Япон |
0.4 |
0.8 |
1.0 |
Хятад |
7.3 |
7.1 |
6.9 |
Дэлхийн худалдааны эзлэхүүн |
3.0 |
4.5 |
5.5 |
ЯПОНЫ ЭДИЙН ЗАСАГ ЗОГСОНГИ БАЙДАЛД БАЙНА
Одоо Азийн эдийн засагт анхаарлаа хандуулъя. Дэлхийн гурав дахь, Азийн хоёр дахь том эдийн засагтай улс нь Япон. Тус улсад шинэ парламент байгуулагдаад удаагүй байна. Энэ оны гуравдугаар улиралд Японы эдийн засаг өмнөх улирлаас хумигдсан байдалтай буюу 1.6 хувийн бууралттай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад хэрэглээний татвар нэмсэн. Үүний гор одоо ч хэвээр байна. Сүүлийн хоёр улирал дараалан ДНБ нь буурснаар Японы эдийн засаг техникийн хувьд зогсонги байдалд орлоо.
Үүнд хөрөнгийн зах зээлийн уналт ихээхэн нөлөөлсөн юм. Хэдийгээр Японы экспорт сэргэх хандлагатай болсон ч хувьцааны үнийн уналтыг дангаараа нөхөх боломжгүй байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Японы жилийн нийт экспорт 9. 6 хувиар, импорт 2.7 хувиар тус тус өссөн байв. Ам.доллартай харьцах иений ханш сүүлийн долоон жилийн хамгийн дээд түвшиндээ хүрсэн тул экспорт сэргэнэ гэсэн горьдлого төрүүлсээр байна.
ХАР АЛТНЫ ҮНЭ ОГЦОМ БУУРЛАА
Өнгөрч буй 2014 онд хар алтны үнэ огцом буурлаа. Дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлэгч гол орнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ОПЕК өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдсан юм. Хэдийгээр газрын тосны үнэ буурсан ч үйлдвэрлэлтээ бууруулахгүй гэсэн шийдвэрийг дээрх хурлаас гаргажээ.
Өнгөрсөн зургаадугаар сартай харьцуулахад газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 40 орчим хувиар буураад байна. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нэг торх, брэнт маркийн түүхий газрын тосны үнэ 69 ам.доллар болж унаад байна. Олон улсын байгууллагууд ирэх жилүүдэд дэлхий даяар хэрэглэх газрын тосны хэмжээг ихээхэн бууруулж тооцоолсон нь үүнд шууд нөлөөлсөн юм.
Мөн Хойд Америкийн орнууд газрын тосны нийлүүлэлтээ өсгөчихлөө. Энэ нь газрын тос импортлогч орнуудад таатай сонсогдож байгаа нь мэдээж. Харин Саудын Араб, Иран, ОХУ зэрэг орнуудын эдийн засагт хүндрэл учруулахаар байна. 2015 онд нэг торх, брэнт маркийн газрын тосны үнэ дунджаар 75 ам.доллар байвал ОХУ-ын эдийн засаг хоёр хувиар агшихаар байна.
АЛТНЫ ҮНИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ЗОГСЛОО
Сүүлийн саруудад дэлхийн өнцөг булан бүрт ам.долларын ханш чангарсан. Үүнд манай улс ч багтана. Доллар хүчирхэгжсэнээр алтны эрэлтийг хязгаарлажээ. Өнгөрсөн аравдугаар сард нэг унц нь 1.132 ам.доллар болон буурсан ч арван нэгдүгээр сарын дундаас эргээд өссөн.
Харин ОХУ-ын Төв банк алтны нөөцөө өсгөхөө зарлахад 1.200 болсон байдаг. Үүний сацуу Швейцарьт болсон бүх нийтийн санал асуулга ч алтны үнэд нөлөөлсөн. Тус улсын Төв банк алтны нөөцөө нэмэх эсэхийг арван нэгдүгээр сарын 30-нд болсон санал асуулгаар эцэслэн шийдвэрлэсэн юм.
ХАРИН 2018 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХОЁР ИХ НАЯД АМ.ДОЛЛАРААР ТЭЛНЭ
Их 20-ын удирдлагуудын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн арван нэгдүгээр сард Австралид болсон юм. Энэ үеэр тэд дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд шаардлагатай арга хэмжээ авах талаар санал солилцжээ.
Ингээд 2018 он хүртэл дэлхийн эдийн засгийг 2 их наяд ам.доллараар тэлэх гэрээ байгуулсан юм. Гэрээний зорилго нь ирээдүйд учирч болзошгүй эдийн засгийн аливаа цочирдолд бэлтгэлтэй байх явдал юм. Учир нь сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орох нь гэсэн болгоомжлол ихээхэн газар авсан. Үнэхээр ч улс орнуудын эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байгаа бөгөөд шинээр ажлын байр бий болгох нь том сорилт хэвээр байна.
Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM