Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт
Өнөөдөр Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөр. 1992 онд Үндсэн хуулийн эхийг барилцаж явсан залуу хуульч, хууль тогтоох дээд байгууллагад Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээс эхлэн УИХ-ыг хүртэлх 25 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж буй УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцантай ярилцлаа.
1990 онд Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулагдаж, Депутатуудын хорооны анхдугаар хурлаар Монгол Улсын Их Цаазын төслийн эхийг баригчаар Улсын Бага хурлын нарийн бичгийн дарга Б.Чимэд, депутатуудын хорооны нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан нарыг томилсон тухай хурлыг протоколыг олж үзлээ. Энэ тухай тэрбээр “Би Үндсэн хуулийн хоёр эх баригчийн нэг байсан. Б.Чимэд багш голлосон, би яахав залуу хуульч даган баясаад л ажилласан хэрэг” хэмээв.
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 23 жил өнгөрлөө. Ардчилсан Үндсэн хуулийн гол үзэл санааг тухайн үед хэрхэн харж байв?
-Нийгмийг нэг тогтолцооноос нөгөөд шилжих нь амаргүй үйл явц. Үүнийг хууль эрхзүйн хувьд баталгаажуулах асуудал нэн тэргүүнд тавигдсан. Үндсэн хуультай болж байж л бидний сонгосон зам эргэлт буцалтгүй тавигдаж байгаа юм.
Улсын Бага хурлын 53 гишүүн “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэдэг тангараг өргөж, энэ тангарагтаа үнэнч явж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Өөрөөр хэлбэл, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, олон ургальч үзэл, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийг хуваарилах гээд хүн төрөлхтөний үнэт зүйлс болсон төрийн байгуулалтын асуудлууд Үндсэн хуульдаа сууж өгч байж л биеллээ олно. Тийм учраас бид Үндсэн хуультай болох нь бусад бүх хуулийн тулгуур суурь нь болно хэмээн үзэж үүн дээр гол анхаарлаа хандуулсан. 1990 онд анхны Ардчилсан сонгуулиар байгуулагдсан Парламент болох Улсын бага хурлаас Үндсэн хууль боловсруулах комисс байгуулсан.
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ахлуулсан комисс байх аа?
-Тийм ээ, тухайн үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан улс төрийн намуудын дарга нар, Улсын бага хурлын удирдлага, байнгын хороодын дарга нар орсон комисс байгуулагдсан. Мөн үүнтэй хамт 1990 оны сүүлчээр Үндсэн хуулийн төслийн хэд хэдэн хувилбар боловсруулсан байв.
Тухайлбал, Баабарын хувилбар, Ногоон намын хувилбар, Орхон гэдэг залуугийн боловсруулсан хувилбар, мөн түүнчлэн Ч.Энхбаатар, Ж.Элбэгсайхан, Б.Мандахбилэг болон бидний хэдэн залуу хуульчийн боловсруулсан Монгол Улсын тулгар цаазын төсөл нэртэй нэлээд том бие даасан хувилбар байв. Энэ нь цаашаа Үндсэн хууль Их цааз нэртэйгээр ард түмнээр хэлэлцэгдэж, АИХ-д орох үндэс болсон юм. Үндсэн хууль ард түмнээр Их цааз нэртэйгээр хэлэлцэгдсэн.
УБХ-аар үндсэндээ дөрвөн удаа хэлэлцэгдсэн. 1990-1992 оны үед УБХ хууль тогтоох гол байгууллага байлаа. Тиймээс Үндсэн хуулиа баталчихаад шинэ их хуралд халаагаа өгөх цаг нь ирсэн учир хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ шилжүүлсэн түүхтэй. УБХ түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байнгын ажиллагаатай анхны Парламент.
Бага хурлын 53 гишүүн “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэдэг тангараг өргөж, энэ тангарагтаа үнэнч явж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Дараа нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүний тангарагийг суулгаж өгсөн л дөө.
-Шинэ Үндсэн хууль бол АИХ-ын 430 депутат хийгээд бүх ард түмний саналын илэрхийлэл болсон гэж
-АИХ-ын 430 депутат байхаас ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар нэг тойрогт сонгууль хийж чадаагүй. Ингээд 429 депутат 70 гаруй хоног Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан. Анх цөөхөн хоногт багтаан батална гэж байсан боловч Үндсэн хуулийн үг үсэг болгон утга агуулгатай учир маш нарийн шүүлтүүрээр авч хэлэлцэхээс өөр аргагүй болсон.
429 депутат хэлэлцэхийн өмнө УБХ-аас сайшаасан Их цаазын төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт давхардсан тоогоор нэг сая гаруй хүн оролцож, олон зуун мянган санал гарсан. Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдөж гарч ирсэн 429 депутат байсан учир зохион байгуулах хороо буюу Үндсэн хуулийн батлах эрх бүхий ассамблей маягийн Их хурал байсан. Үндсэн хуулиа ингэж баталсны үр дүнд нийт ард түмний зөвшилцлийн баримт бичиг, Монголын ард түмний бүтээл болж чадсан гэж үздэг.
-Нэг намын тогтолцооноос олон ургальч үзлийг тунхагласан Ардчиллын зам руу шилжиж байх тэр үед намуудын хооронд үзэл бодлын зөрчилдөөн хэр их гарч байв?
-Энэ олон хоног хэлэлцэх хугацаанд засаглалын ямар хэлбэрийг сонгох, Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс байх уу, Парламентын засаглалыг сонгох уу, Парламент нь нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу, хэдэн жилийн хугацаагаар сонгогдох вэ, ротацитай байх уу гэх мэт олон санаа гарч ирсэн. Анхны төсөлд зургаан жилийн хугацаатай, гурван жилийн дараа гишүүдийн тал нь ротациар солигдож байхаар тусгасан. Дараа нь дөрвөн жилийн хугацаатай байхыг сонгосон.
Эхний ээлжинд Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйлийн хэсэг нэг бүр, үг өгүүлбэр болгоны утгыг нэг бүрчлэн нээж ойлгосноор Үндсэн хууль үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг олж мэднэ. Ингэснээр ямар зүйл, хэсгийг нь өөрчилж шинэчлэх вэ гэдэг хариулт гарах юм.
-Парламент хэдэн гишүүнтэй байх талаар тухайн үед хэрхэн хэлэлцэж байв. 76 гэдэг тоо яаж гаргасан бэ?
-Парламентын гишүүдийн тоо 76 эсвэл 112 байх уу гэх мэтээр саналууд гарсан. Манай улсын хүн амын тоо 2 сая байсан, энэ тоонд тохируулж, 76 гэдэг хувилбарыг дэмжсэн л дээ. Төрийн эрх мэдлийг яаж хуваарилах вэ гэдэг асуудлын хүрээнд Засгийн газар, Ерөнхийлөгч ямар эрхтэй байх вэ, бүх ард түмнээр сонгогдох уу, Парламентаар сонгогдох уу гэх зэрэг санал гарч байлаа.
Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай байна гэх заалт одоогийн Үндсэн хуульд байж л байгаа. Тэр үед хоёр сая хүн амтай орнуудын Парламентуудыг жагсааж байгаад манайх дунджаар нь авсан юм. Ер нь хамгийн цөөн гишүүнтэй Парламент гэж дэлхийн Парламентын практикт тэмдэглэгдсэн.
76 гишүүнтэй байх нь манай Парламентын засаглалыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл учруулдаг. Гэхдээ манай өнөөгийн нөхцөлд хүмүүс төрийн данхар бүтцийг хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл, эдийн засгийн бодит байдал хараахан бүрдээгүй гэдэг шалтгаанаар гишүүдийн тоог нэмэх болон хоёр танхимтай болох асуудал шийдэгдэхгүй явсаар ирсэн.
-Мөн тэр үед улсынхаа нэрийг Монгол Улс хэмээн тунхагласан шүү дээ?
-Монгол Улс, Бүгд найрамдах Монгол Улс, Бүгд найрамдах Монгол ард улс гэсэн гурван хувилбараас сонгосон. Дээр нь Үндсэн хуулийн өөрийн нэр байна. Их цааз гэх үү, Их засаг хууль гэж нэрлэх үү, Үндсэн хууль гэх үү гэх мэт. Энэ бол ерөнхий том асуудал. Үүн дотор олон асуудал бий. Шүүх эрх мэдлийн хэсгийг бие даасан, хараат бус, шударга ёсны илэрхийлэл, шүүхийн хараат бус байдлыг яаж хангах, Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэдэг ойлголтыг бий болгосон.
Үндсэн хуулийн цэцийг бие даалгах уу, Улсын дээд шүүхийн нэг танхим байлгах уу? Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Монгол Улс хэдэн аймагтай байх вэ, аймаг хошуу сум баг гэх үү, шууд аймаг, сум гэдэг зохион байгуулалттай байх уу. Нийслэлийг хэрхэн нэрлэх вэ гээд задалбал маш олон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тусгаар тогтносон бүрэн эрх хэсэгт “Монгол Улс нэгдмэл, төвлөрсөн улс байх, зөвхөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хуваарилагдах, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, өмчийн олон хэлбэр оршин тогтнох, төрөөс Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс эдийн засгийг зохицуулах, нийгмийн үнэт зүйлсийн асуудал, газар, түүний хэвлий, ой, ан амьтан, газрын дорх баялаг цөм ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байхыг тунхагласан. Зөвхөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх зэрэг олон асуудал тусгалаа олсон.
Энэ бүхэн цаг хугацааны сорилт шалгуурыг даваад 23 дахь жилдээ орж байна. Мэдээж хэрэг шүүмжлэл байдаг боловч хамгийн гол нь Үндсэн хуулиа зөв ойлгож, хэрэгжүүлэх, түүний нөөц, чадавхийг шавхаж ашиглах асуудал чухал.
-Тэгэхээр Үндсэн хуулийнхаа нөөц бололцоог нь шавхаж ашиглах тал дээр учир дутагдалтай байна гэсэн үг үү?
-Тийм, тэрийгээ зөв ойлгож чадахгүй байгаа учир өнөөдөр юм л бол Үндсэн хуулиа өөрчилье гэх боллоо. Дэлхийн улс орнууд бүгд л Үндсэн хуультай. Ерөнхийдөө “Улс төрийн тогтолцооны дэглэмд Үндсэн хуулийн гүйцэтгэж буй үүрэг болон Үндсэн хуулийн үзэл санаа, нийгэм, улс төрийн тогтолцооны бодит байдал буюу “байх ёстой болон байгаагийн зөрүү”-г аль болох багасгаж зохицуулах шаардлага гардаг.
Ер нь Үндсэн хуульт ёсыг хөтөлбөр үндсэн хуультай орон, хууль үндсэн хуультай орон гэж ангилж болно. Бид гол нь амьдралд хэрэгждэг хууль Үндсэн хуультай орон болохыг зорьж, УБХ-ын 420 гаруй хүн, тэнд ажилласан эрдэмтэн мэргэд, тэр дотроо нарийн мэргэшсэн хуульчид голлож Үндсэн хуулийг хийсэн. Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бираагийн Чимэд тэргүүтэй хуульчид ажилласан. Барилгаар зүйрлэвэл Чимэд багш Үндсэн хуулийн архитектороор нь ажилласан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн барилгыг барихад монголчууд бараг цөмөөрөө нэг нэг тоосго өрсөн. Тийм учраас Үндсэн хууль ард түмний бүтээл гэж нэрлэгддэг. Гэхдээ энэ барилгын "ерөнхий арихтектор", "гүйцэтгэгч инженер", "даамал" нь Б.Чимид багш гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
Төрийн эрх мэдлийн гурван салаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван том баганыг босгож, нийгэм,төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, орон нутаг, засаг захиргаа институтуудаар суурийг нь тавьж, хана, дээврийг нь босгосон түүхтэй. Барилгаар төсөөлбөл Чимэд багш Үндсэн хуульд ингэж гол үүргийг гүйцэтгэсэн хүн” хэмээн эцэг хуулийн эхийг барьсан, номын багш Б.Чимэдийн үйл хэргийг амьд сэрүүн ахуйд нь үнэлэн ийнхүү бичиж байснаа өнөөдөр эргэн санав.
Б.Чимэд багш “Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав. Иймд юу юугүй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох хэрэгтэй байдаг гэж хэлсэн.
-Шинэ Үндсэн хуультай болох асуудал гэнэт яригдсан юм биш, 1980-аад оны сүүлчээр Улс төрийн товчоо энэ асуудлыг авч хэлэлцэж байсан гэдэг?
-Улс төрийн товчооноос гаргасан тогтоолоор 1988-1989 оны сүүлчээс эхэлсэн үр хөврөл явсаар байгаад 1990 оны хавар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлтийн хуульд нэлээд эрх мэдлийн хуваарилалт сууж өгсөн. Тэр баримт бичиг үр хөврөл нь болж, Үндсэн хуулийн комисс гарч ажиллан энэ бүхнийг хийсэн юм. Үндсэн хууль бол ард түмэн, төр хоёрын хоорондын зөвшилцлийн гэрээ гэж ойлгож болно.
Энэ нь төр ямар байх, төрийн байгууллагуудын эрх мэдэл хэрхэн хуваарилагдах ёстой, ард түмэн эрх мэдэлтэй байж төрийг байгуулахад яаж оролцох ёстой юм, төр ард түмнийхээ өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээх, ард түмэн төрийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх юм гэдэг зөвшилцлийн гэрээний баримт бичиг. Өөрөөр хэлбэл, төр ард түмэн хоёрын “тоглоом”-ын дүрэм болж гарч байгаа юм. Үүнийг хийнэ гэдэг амаргүй. Дээр нь Үндсэн хуулийн холч байдал гэж ойлголт бий. Үндсэн хуулийн холч байдлыг харж, бодож, урьдчилан тооцоолж хийсэн хууль учир өнөөдөр 23 дахь жилийн ойтойгоо золгож байна.
-Үндсэн хуулийг боловсруулахад баримтлах шалгуур үзүүлэлт гэж байна биз?
-Байлгүй яах вэ. Орчин үеийн судлаачид Үндсэн хууль амжилттай хэрэгжих таван шалгуур тавьсан. Тухайлбал, удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох, улс төрийн зөрчлийг зохицуулах, агентын зардлыг бууруулах, нийтийн барааг үйлдвэрлэх. Энэ шалгууруудыг үндэслэн хүнд суртлаас ангид байж, иргэддээ үйлчлэх, төрийн үүрэг функцуудээ хэрэгжүүлэх зэргээр иж бүрэн харсан хүнээр бол бие махбодийн систем шүү дээ.
-Засаглалын тогтвортой байдлын тухай ярихад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн яриа руу ордог боллоо. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг нэгэнт болсон уу?
-Эхний ээлжинд Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйлийн хэсэг нэг бүр, үг өгүүлбэр болгоны утгыг нэг бүрчлэн нээж ойлгосноор Үндсэн хууль үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг олж мэднэ. Ингэснээр ямар зүйл, хэсгийг нь өөрчилж шинэчлэх вэ гэдэг хариулт гарах юм.
Засаглалын тогтолцоо буюу төрийн удирдлагын хэлбэрийн тухайд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, эсвэл Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлж, Парламентын сонгууль зарладаг, Парламентын сонгодог засаглал руу шилжье.
Парламентын гишүүдийн тоог нэмэх замаар хоёр танхимт Парламентат ёс төлөвшүүлье. Яамдын нэр, тоо, сонгуулийн холимог тогтолцоог зааж өгье гэх зэрэг нэлээд том шинэчлэлийн тухай саналуудыг ярихаасаа өмнө 2000 онд хэл амтай оруулсан долоон өөрчлөлтийг хэрхэх, төрийн эрх мэдлийн хуваарилалтын гажуудлыг яаж засах нь тулгамдсан зорилт гэж би ойлгож байна.
-Дордуулсан долоон заалт?
-Дордуулсан гэж яригддаг. Гэхдээ энэ долоон өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй гэж боддог. Долууланг нь сэргээснээр бүх зүйл сайн болно гэж бодохгүй байна.
Тухайлбал, давхар дээлийн асуудлыг нэг тийш нь шийдмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахад эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдаж байгаа нь үнэн.
Тиймээс Ерөнхий сайд, эсвэл үндсэн чиг үүргийн сайд нар нь Парламентын гишүүн байж болох, гэхдээ нэг тийш нь туйлшруулж биш, боломжит хувилбараар нь шийдмээр байна. Мөн болгоомжгүйгээр санаанд орсон байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байвал хууль мөн чанараа алдана.
Чимэд багш энэ тухай “Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг.
Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав. Иймд юу юугүй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох хэрэгтэй байдаг. Үүний тулд Үндсэн хуулийн үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой Үндсэн хуульчилсан, органик хууль, ердийн хууль дэгээр оролдох нь зөв байдаг. энэ нь олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй. Юм л бол Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журам процедур шиг ойлгож гоочилдгоо болих цаг болсон” гэж шүүмжилж байсныг мартаж болохгүй.
-Өнөөдөр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай идэвхтэй ярьж, Ажлын хэсэг ч байгуулагдсан байгаа?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдгийг магадлан тогтоох Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулан жил гаруй ажиллалаа. Ямар ч байсан өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маш хязгаарлагдмал хүрээнд өөрчлөлт оруулж болох юм гэж би бодож байгаа. Миний харж байгаагаар сайндаа л арваад өөрчлөлт орох болов уу гэж харж байна.
Түүнээс хийсвэрдүүхэн янз бүрийн өөрчлөлтийн тухай яриа их байдаг. Бид өмнөх Парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр Үндсэн хууль руугаа юу юугүй гар дүрэх гээд байдгийг хязгаарлаж өгсөн. Ер нь бол өөрчлөгддөггүй хууль гэж байдаггүй. Үндсэн хууль өөрчлөгдөхгүй яваад байвал өөрийнх нь нэр хүнд, үйлчлэлд муугаар нөлөөлдөг. Өөрчилж чадахгүй явсаар эцэг хуулийнхаа нэр хүндийг унагах аюулд хүрэх учир 15-20 жилд нийгмийн хөгжилтэй уялдуулан зохих өөрчлөлтийг хийж байх хэрэгтэй.
-Иргэд Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл заалт бүрийг мэдэж байх хэрэгтэй тухай Та цухас дурдлаа. Иргэд Үндсэн хуулийнхаа талаар ойлголт муутай байх шиг?
-Тийм ээ. Эхлээд Үндсэн хуулиа эргэж судалъя. Төрийн түшээд Үндсэн хуулийн онолоо гүнзгий судалж байж, гар хүрэх тухай ярих ёстой. Мэдлэггүйгээр гар хүрвэл мэдлэг муутай эмч хүнийг эмчилж байгаатай л адилхан.
-Шинэ Үндсэн хууль бүрэлдэн тогтсон түүхээс хуваалцсан Танд баярлалаа.
-Та бүхэнд мөн талархаж байна. Эцэст нь иргэд, ард түмэндээ, мөн Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон нийт хүмүүстээ, тэр дундаа УБХ-ын гишүүд, Ардын их хурлын депутатууд Тамгын газрын хүмүүстээ баярын мэнд хүргэе.