Сүүлийн хоёр гуравхан жилд гэр бүлийн хэрэгцээний дижитал камер хэрэглээнээс гарч эхэллээ. Ялангуяа 2014 онд энэ зах зээл бараг устаж эхэлсэн гэхэд болно. Учир нь өнөөдөр таны халаасанд байгаа гар утас мэргэжлийн камерт дөхөхгүй ч гэсэн тун давгүй зураг авдаг болчихсон.
Дээрээс нь яг хэрэгтэй мөчид таны халаасанд гар утас байна уу, гэхээс дижитал камер байх нь юу л бол.
Хэдийгээр мэргэжлийн зурагчид төдийлөн хэрэглэхийг хүсдэггүй ч өнөөдөр зах зээл дээр тэргүүлж байгаа Apple, Samsung зэрэг компаниудын ухаалаг утаснууд тун ч сайн зураг авдаг болжээ.
Тийм ч учраас мэргэжлийн гэрэл зурагчин Райн Мкгүир өөрийн iPhone-оор дараах зургуудыг авсан байна. Ухаалаг утсаар авсан гэхэд итгэмээргүй эдгээр зургаас та гар утасны хөгжил, ялангуяа камер нь ямар хол явсныг харж болно. Харамсалтай нь бид түүний яг ямар загварын iPhone хэрэглэснийг мэдэхгүй ч 2012 онд худалдаанд гарсан iPhone 5-аас хойших загвар болов уу гэж таамаглаж байна.