БНСУ-ын гэрэл зурагчин, өдгөө 40 настай Даесунг Ли улс орнуудын байгаль экологийн тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаараа хөндөж буулгадгаараа алдартай юм. Тэрээр Huffington Post, The Guardian, CNN, La Republica гэх зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад өөрийн бүтээлийг нийтэлдэг чадварлаг гэрэл зурагчин аж.
Даесунг Ли нь Индонез, Энэтхэг, Непал, Монгол улсуудаар явж өөрийн гэрэл зургийн цуврал бүтээлийг бэлтгэжээ. Тэрээр 2014 оны есдүгээр сард Монгол улсад ирэхдээ цөлжилтөд өртсөн газар нутгийг өмнөх дүр төрхтэй нь харьцуулсан, далд утга санаа бүхий гэрэл зургийн бүтээл хийжээ.
Мөн тэрээр бүтээлийнхээ тайлбарт “Түүхийн явцад Монгол улс нүүдэлчин соёлын төв улс байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хотжилт ихэссэн ч, Монголчуудын 35 хувь нь нүүдэлчин амьдралаар амьдарсаар байна. Гэвч газар нутаг болон бэлчээрийн бүсэд ноцтой өөрчлөлт орж буйн улмаас тэдний нүүдэлчин амьдралын уламжлалт хэв маягт устах аюул нүүрлээд байна. МУ-н Засгийн Газраас хийсэн судалгаагаар, ойролцоогоор 850 нуур, хоёр мянга гаруй гол мөрөн ширгэжээ. Энэ нь цөлжилт үүсгэхэд нөлөөлж сүүлийн 30 жилийн туршид нийт газар нутгийн 25 хувь нь цөлжжээ. Өөрөөр хэлбэл, газар нутгийн 75 хувь нь цөлжих эрсдэлтэй байдалд байгаа гэсэн үг. Байгаль экологийн энэхүү огцом өөрчлөлт нь олон зууны турш уламжлагдан ирсэн Монголчуудын нүүдлийн амьдралд заналхийлж байна. Гэрэл зургийн төслийг хийхдээ цөлжсөн нутаг дэвсгэрт өмнөх дүр зургийг нь илтгэх музейн үзвэр бүхий гэрэл зургийг байрлуулсан юм. Өөрөөр хэлбэл хүмүүс аврагдахын тулд музейн үзвэр бүхий өмнөх дүр зураг руу тэмүүлж байгааг, цаашлаад бодит байдал болон музейн төсөөллийн орон зайн дунд тэд оршиж байгааг харуулсан. Монголын уламжлалт нүүдлийн амьдрал ирээдүйд музейн үзмэр ч болж магадгүй” хэмээн бичжээ.
Гэрэл зурагчин Даесунг Лигийн, танд нэгийг бодогдуулах “Зөгнөлт археологи” бүтээлийг хүргэж байна.