Хэрэв дэлхийн аль нэг хотын гудамжинд "Play me, I'm yours" хэмээх бичигтэй гоёмсог төгөлдөр хууртай таарвал та бүү гайхаарай. Хэрэв та төгөлдөр хуур дээр ямарваа нэгэн аяз тоглож чаддаг бол бүүр ч сайн. Тэр хөгжим яг тэр мөчид таных...
Их Британийн Бирмингем хотод хамгийн анх 2008 онд 15 төгөлдөр хуурыг гудамжинд гурван 7 хоног байрлуулжээ.
Бусдыг хөгжөөж, нийгмийн харилцааг сайжруулах гэсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж нийт 140 мянга гаруй хүн төгөлдөр хуураар тоглож, шимтэн сонсож сонороо мялаасан гэсэн тоо баримт бүртгэгджээ. Түүнээс хойш “Намайг тоглооч, би чинийх” кампанит үйл ажиллагаа хүчээ авч дэлхий даяар 37 хотод, зургаан сая хүнийг хамарч олон улсын түвшинд хүрчээ.
Цэцэрлэгт хүрээлэн, талбай, галт тэрэгний буудал, худалдааны төвийн гадаа, олон нийтийн газар гээд зарим улсын хотуудад та энгийн бус, этгээд хийц загвартай төгөлдөр хуурыг харах боломжтой. Түүний хажуугаар зөрөх хэн ч түүгээр тоглож, эсвэл тоглож буй хэн нэгний сайхан аязыг сонсож болох юм.
Энэхүү төслийн санааг анх гаргасан уран бүтээлч Лук Жэррам хэлэхдээ “Би өөрөө өөртөө үйлчилдэг угаалгын газарт байхдаа анх энэ санааг бодож олсон. Амралтын өдрөөр тэнд олон хүн цугладаг ч хэн ч бие биетэйгээ ярихгүй байхыг анзаарсан. Зөвхөн тэнд гэлтгүй гадаа гудамжинд олон зуун хүн бие биетэйгээ огтхон ч харьцахгүй нэг л хэвийн цаг хугацааг туулж байдаг гэж надад бодогдсон юм. Харин гудамжинд төгөлдөр хуур байршуулах нь хүмүүс бие биетэйгээ харьцахад нөлөөлөх хөдөлгөх хүч болж, энэхүү асуудлыг бага ч гэсэн шийдэх юм шиг санагдсан” гэжээ.