Эцэг эх бүр үр хүүхдээ ирээдүйд сайхан гэр бүлтэй болж, ажилдаа амжилт гаргаж, эрүүл саруул яваасай хэмээн хүсдэг. Гэтэл хүүхдийн ирээдүй томчууд бидний өнөөдрийн үйл хөдлөл, хандлага, өдөр тутмын хэв маягаас шууд хамааралтай байдаг. Тиймээс бага наснаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй юм. Хүүхдэдээ санхүүгийн боловсрол олгож ирээдүйд чинээлэг байх үндсийг нь тавих дараах зөвлөмжийг хүргэе.
Хүүхдэдээ үлгэр уншиж өгч бай
Өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд үлгэр уншиж өгснөөр таны хүүхдийн ирээдүйн амьдрал тодорхойлогдоно гэвэл бараг хилсдэхгүй. Судалгаанаас харвал ядуу гэр бүлийн 98 хувь нь хүүхдэдээ үлгэр уншиж өгдөггүй гэсэн бол баячуудын 88 хувь нь багадаа тогтмол үлгэр сонсож өссөн байжээ. Үлгэр сонсож өссөн хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирч, аливаа зүйлийн сайн мууг ялгаж, хүнлэг чанартай болоход нь тусалдаг байна. Өөрөөр хэлбэр үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх нь тэдний ирээдүйн амьдралыг баталгаатай болгож буйн нэг хэлбэр юм. “Хэрэв та хүүхдээ ухаантай хүн болоосой гэж хүсч байгаа бол үлгэр уншиж өг. Илүү ухаантай болгоё гэвэл бүр их үлгэр уншиж өг” гэсэн Альберт Эйнштейн хэлсэн үг байдаг.
Хүүхдийнхээ хийж байгаа зүйлд нь байнга урам өгч бай
Хүүхэд тань хэн нэгэнд тусалсны дараа, хичээл дээрээ багшдаа хэрхэн магтуулснаа хэлж, онц дүн авсны дараа эсвэл аливаа зүйлд хичээл зүтгэл гаргаж байхад нь та заавал урамшуулж, урмын үг хэлэх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд ирээдүйд аливаа зүйлийг хийхдээ айж бэрхшээхгүй, итгэл төгс нэгэн болж тэр хэрээр ажлын амжилтад нь нөлөөлнө.
Тэднээс тусламж авч бай
Хоол хийж байхад охин чинь, сандал хадаж байхад хүү тань “танд туслах уу” гэж асуувал та хэзээ ч битгий цааргалж байгаарай. Охиноороо сонгино арилгуулж, хүүгээрээ хадаас авч өгч туслуул. Та үр хүүхдийнхээ тусламжийг авснаар тэд урамшиж, ажилч хичээнгүй зан чанар нь төлөвшихөд чухал нөлөө үзүүлнэ. Ажил хийвэл ам тостдог гэдгийг тэд багаасаа мэдрэх ёстой.
Нэг цагийн дүрэм
Та зурагт болон компьютерын өмнө хэдэн цагаар ч хамаагүй сууж хэрэгтэй, хэрэггүй зүйлс үзэж, уншдаг юм биш биз. Хэрэв тийм бол энэ бол маш муу зуршил. Та хүүхдийнхээ үлгэр дууриалал гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаа тань таны хүүхдэд ч нөлөөлнө. Хүүхдийг зурагт, компьютер тоглоом, интернэтийн өмнө байх эрхийг хязгаартайгаар буюу өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй хугацаагаар олгосноор тэдний ирээдүйн амьдралын хэв маягт сайнаар нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон байдаг аж.
Өөрийн ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн байдлаа хүүхэдтэйгээ ярилцаж бай
Хүүхэд нь ямар нэгэн зүйл авч өгөхийг шаардахад “Би мөнгө ургуулдаг мод биш” гэж хариулдаг эцэг эхчүүд цөөнгүй. Ингэж хэлэхийнхээ оронд харин та эелдгээр тайлбар хийж болно. Өөрийн хуримтлуулж буй мөнгөө ирээдүйд юунд зарцуулах гэж байгаа, тэрхүү мөнгийг цуглуулахыг тулд хэдий хэр хугацаа зарцуулсан болон мөнгөний үнэ цэнийн талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй. Гэхдээ энэ талаар ярихдаа болгоомжлох нэгэн зүйл нь хөрөнгө мөнгөөр бүхнийг худалдаж авч болдоггүй, энэ нь аз жаргалыг орлохгүй гэдэг ойлголтыг өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл мөнгийг зөвхөн зорилгоо биелүүлэхийн тулд, эсвэл бусдад туслахыг тулд ашигладаг ердөө нэг хэрэглээ гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.
Хариутай бол бариутай гэсэн байдлаар бүү ханд
“Миний хүү, тооны хичээл дээрээ онц авчихвал аав нь дуртай тоглоомыг нь авч өгье”. Та энэхүү аргыг хэрэглэдэг ээж аавуудын нэг бол үүнийгээ яг одооноос болих хэрэгтэй. Учир нь таны хүүхэд аливааг өөрийн тусын тулд биш хэн нэгнээс ямар нэгэн шан харамж горьдон хийх сөрөг чанарыг төлөвшүүлэх хандлагатай байдаг. Тиймээс “үүнийг хийвэл түүнийг өгье” гэсэн байдлаар хүүхдэдээ бүү хандаарай.
Халаасны мөнгийг нь хугацаатай өгөх
Хүүхэд өөрийн гэсэн мөнгөтэй болмогцоо амьдралдаа сонголт хийж шийдвэр гаргах ямар чухлыг ойлгож эхэлдэг байна. Тиймээс хүүхдэд өөрөө захиран зарцуулах тодорхой хэмжээний бага хэмжээний мөнгийг өгөхөд буруудах зүйлгүй юм. Хүүхдэдээ нэг долоо хоногийн хугацаатайгаар халаасны мөнгө өгч байх нь хамгийн тохиромжтой арга юм. Ингэснээр таны өгсөн мөнгийг хүүхэд өөрөө хэрхэн яаж зарцуулахаа бие даан шийдвэрлэх боломжийг олгох юм. Таны өгсөн мөнгийг хүүхэд өдрийн хоол, амттан чихэр, унаандаа хуваарилан зарцуулж сурснаар ирээдүйд мөнгөө зөв зарцуулна. Харин хугацаанаасаа өмнө цайны мөнгөө дуусган танаас дахин шаардвал өгч болохгүйг анхаарах хэрэгтэй.
Өөрийн гэсэн хуримтлалтай болгох
Бага насны хүүхдэдээ зориулж мөнгөний гахай авч өгч түүндээ мөнгөн хуримтлалтай болоход нь туслаарай. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүддээ зориулж тус тусын хаягтай мөнгөний гахай ашиглаж болох ба түүнийгээ гэнэтийн шаардлагатай үедээ, зөв зүйлд зарцуулах хэрэгтэйг ойлгуулаарай. Ингэснээр мөнгийг хуримтлуулах, хуваарилах, зарцуулах гэсэн ойлголтыг хүүхдэд өгөх юм.
Хэрэв та "Дээжис" дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM