Өвлийн улиралд хүүхдийн дархлаа суларч, ханиад томуу өвчнөөс салдаггүй учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулах нэмэлт лаа, эм бэлдмэл хэрэглэх нь элбэг. Тэгвэл хоол хүнсээр нь дамжуулж хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө хүргэж байна.
Сармис, сонгино
Сармис, сонгино дархлааг сайжруулах маш чухал ногоонд тооцогддог ч хүүхдүүд хоолноосоо ялгаж, идэхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учраас та хоол хүнсэнд үл мэдэгдэх болтол нь жижиглэн хэрчиж хийгээрэй.
Мөн хэрчсэн сонгино сармисыг өрөөний зарим хэсэгт тавьж болно. Харин хүүхдийнхээ орны ойролцоо тавихаас зайлсхийх хэрэгтэй. Мөн өндгөн шоколадны доторх савыг ашиглан дотор нь таллан хэрчсэн сармис хийж, утсаар хэлхэн, хүүхдийнхээ хүзүүнд зүүж өгч болно.
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг.
Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.
Самар
Самар бол сургуулийн насны хүүхдийн дархлааг дэмжихэд тусалдаг гол хүнсний нэг. Хушга, бүйлс зэрэг төрөл бүрийн самар эрч хүчтэй байх, тархинд тэжээл өгөх, дархлааг сайжруулах нөлөөтэй. Хүүхдээ сургуульдаа явахад нь хатаасан жимс самрын холимог өгч, өдөрт авах шаардлагатай амин дэмийн тодорхой хэсгийг хангаж болно.
Зөгийн бал ба нимбэг
Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй.
Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг.
Цэвэр жимс, ногооны шүүс
С амин дэм болон антиоксидантаар баялаг цэвэр жимс, ногооноос шахаж гаргасан шүүс, мөн л дархлааг тогтмол ”ажиллахад” тусалдаг аж. Цэвэр жимсний шүүсийг байнга хэрэглэж заншсанаар хүүхдийн өвчин илааршихад дэмжлэг үзүүлнэ.
Загасны тос
Дархлааг дэмжих “алдартай” бүтээгдэхүүн бол загасны тос. Таагүй амттай хэдий ч үйлдвэрлэгчид өдгөө капсулаар гаргадаг болсон.
D болон A амин дэмээр баялаг ханаагүй тосны хүчил болон эрдэс бодис бүхий энэхүү бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар болон байн байн өвддөг хүүхдүүдэд маш хэрэгтэй юм. Гэвч хүүхдэд өгөх жорын хэмжээнд анхааралтай хандах нь чухал. Эдгээр амин дэмийн илүүдэл бие махбодид дутагдахтай ижил эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай ажээ.
Эх сурвалж: Inhabitat.com