Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, нэгдүгээр сарын 12-ноос 18-ны хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1. Ээж тандаа - Х.Экслей
Хелен Экслейн бэлгийн номнууд нь гэр бүл хийгээд анд нөхрийн холбоо, хувь хүний үнэт чанарууд гээд хүний харилцааны хамгийн нөлөө бүхий талуудыг хамардаг. Энэ номонд үргэлж бидний дэргэд байж, амьдралд маань чухал нөлөө үзүүлэгч элбэрэлт ээжүүдийн тухай хэлсэн хамгийн сайхан үгсийг багтаажээ. Дэлхий даяар дөрвөн сая гаруй хувь борлогдсон энэхүү номны хуудас бүрт эхийн хайрыг магтан дуулж, эх хүний бидний амьдралд эзлэх орон зайн чухлыг өгүүлсэн байна.
2.Судасны чимээ - Г.Аюурзана
"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.
3.Өөдөө тэмүүл - Ш.Сандберг
Эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад энэ ном уриалан дууджээ. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.
4.Ногоон нүдэн лам – Ж.Фолт, Ц.Оюунгэрэл
Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ
5. 100 жилийн ганцаардал – Г.Маркес
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.
6.Талд ассан түймэр I: 1900-1915 (Монголын тусгаар тогтнолын товчоон) – Ё.Отгонбаяр
XX зууны эхний арван таван жилийг хамарч байгаа бөгөөд энэ бол Монголчууд Манжийн эрхшээлээс гарч, Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн хэдий ч хөрш хоёр их гүрний хавсайдалтаар Хятадын эзэн харъяаны автономит улс, нидэр дээрээ Оросын хараанд орсон үе юм. Зохиогч уг бүтээлдээ энэхүү түүхэн үеийн ээдрээ нугачааг сайтар шинжлэн, сонирхолтой олон гаргалгаа хийн өгүүлсэн байна.
7.Сорхугтани – Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
8.365 өдөр тэр чигтээ аз жаргал – Г.Наранбаатар
Энэхүү ном нь уншигчдад сэтгэл зүйн эерэг, зөв боловсрол олгох зорилготой ба 21 өөр амьдралын сэдвүүдийг хөндөн бичигдсэн болно. Бүх сэдвүүдэд амьдралын энгийн олон жишээг багтаасан нь энэ номны онцлог юм.
9. Амжилтын тарни – Т.Бадамзул
Та ер нь ямар хүн болмоор байна вэ? Мундаг амжилттай хүн болмоор байна уу? Та хангалттай амжилттай хүн шүү дээ. Хэрвээ та хэн нэгэн болох юмсан гэж бодож байгаа бол, тэр бодож байгаа дүр төрх, чадвар танд аль хэдийн байж л байгаа. Чухам "тийм" л хүн болох гэж хичээгээд ердөө ч хэрэггүй, тийм хүн яаж болно оо? гэж элдэв арга хайх ч хэрэггүй. Таны эрж хайж байгаа зүйл аль хэдийнээ танд байгаа гээд бод доо. Маш энгийн! Гагцхүү түүнийгээ гаргаж ирж, илэрхийлэх л хэрэгтэй. Та амжилтанд хүрч чадна! Амжилтанд хүрэх чадвар танд бүрэн дүүрэн бий.
10. Амжилтын хөтөч 2015 – М.Ичинноров
Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ур чадвар, хувь тавилантай байдаг. Хэдий тийм ч хүн бүрт нийтлэг үйлчилж болох амьдралын чухал зарчим, үнэт зүйлс гэж бий. Энэ номын тусламжтайгаар та ажил, амьдралынхаа чухал зарчмуудыг мэдэж, мөн хэрэгжүүлэх боломжтой юм.