Уншигч Та хүнсний зах, супермаркетуудын лангуун дээр өрөөстэй Америк, Польш, Солонгос, Орос гээд олон орны хаягтай алим худалдаж авч байсан л биз дээ.
Магад зарим нь тэнгэрт хадсан үнэтэй тэдгээр алимыг худалдан авахдаа “Оросынх” гэж найддаг ч “Хятадынх” гэсэн хардлагатай, эсвэл “америк” гэж итгэсэн алимандаа өнөөдрийг хүртэл өчнөөн мөнгө зарцуулсан байж болох юм.
Тэгвэл түр азнаад энэхүү сурвалжлагыг заавал уншаарай. Дээрх эргэлзээтэй бодлуудыг тайлж, ухаалаг зөв сонголт хийхэд энэхүү сурвалжлага тусална.
МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АЛЬ УЛСААС ОРУУЛЖ ИРСЭН АЛИМ ХУДАЛДААЛЖ БАЙНА?
Монголчуудын жимс жимсгэний гол хэрэгцээ бол алим гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Тиймдээ ч дурын хүнсний зах, супермаркет, жижиг дэлгүүрээр ороход л лангуу дээрээс бэлхэн харагдана.
Зэрэглэл өндөр, томоохон гэгдэх супермаркет, зах дээр бол алим жимс төрөл бүрээрээ ярайх нь бий.
Бэлтэй хүмүүс үйлчлүүлдэг гэх Меркүри, Скай, худалдааны төв болон жижиг супермаркетуудаар ороход Польш, Америк, Орос, Хятад, Бельги, Солонгос алим худалдаалж байв. Үнийн хувьд,
Дэлгүүр/алимны төрөл
|
Америк
|
Орос
|
Хятад
|
Польш
|
солонгос
|
Скай
|
13000₮
|
7200-8500₮
|
5500₮
|
6500₮
|
18000₮
|
Меркүри
|
9000₮
|
7000₮
|
5500₮
|
6000₮
|
-
|
Жижиг дэлгүүр
|
-
|
-
|
4000-5000₮
|
|
-
|
Эндээс жижиг дэлгүүрүүдэд алимны сонголт бага буюу ихэвчлэн хятад улсаас орж ирсэн алим зардаг нь тодорхой байна. Харин томоохон зах, худалдааны төвүүдэд сонголт өргөн болж ирсэн нь ажиглагдлаа.
ТЭГВЭЛ ОРОС, АМЕРИК, ПОЛЬШ, СОЛОНГОС УЛСААС ҮНЭХЭЭР АЛИМ ИМПОРТОЛДОГ УУ?
Хэвлэл мэдээлэл болоод мэдээлэл авах боломжтой бүхий л сувгаар бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс жимсгэнийг чанарын шаардлагагүй, шим тэжээлгүй, бүгд л урд хөршөөс орж ирсэн мэт ойлголтыг иргэдэд төрүүлэх болсон. Үүнээс шалтгаалан зарим иргэн жимс, ногооноос татгалздаг болсон гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл энэ асуудалд анхаарал хандуулж, хяналт тавьдаг МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хорио цээр чанарын хяналтын Улсын ахлах байцаагч Д.Довчинсүрэнтэй уулзаж дараах хариултыг авлаа.
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Д.ДОВЧИНСҮРЭН: ХАМГИЙН ИХ ТООНЫ АЛИМ ИМПОРТЛОЖ БАЙГАА НЬ ПОЛЬШ, БНХАУ, БЕЛЬГИ УЛС
-Иргэдийн дунд Монголын зах зээл дээр хятад алим голлох байр суурь эзэлдэг гэх ойлголттой байсан. Гэтэл дээрх статистикаас харахад эсрэгээгээ буюу маш сонирхолтой дүн харагдаж байна?
-Ер нь манайхан сүүлийн үед Хятад гэхээсээ илүү европоос жимс жимсгэнэ оруулж ирдэг болжээ. Эндээс монголчууд эрүүл мэндээ ихээхэн анхаардаг болсон нь харагдаж байна. Гэхдээ хятадынх гэхээрээ л муу гэсэн үг биш шүү дээ. Алимыг хилээр гаргахад хамгийн гол шаардагддаг бичиг баримт бол Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ юм. Энэ нь жимсийг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас нь олгодог, тухайн ургамлыг эрүүл, хортон шавьжид идэгдээгүйг нотолсон бичиг баримт. Үүнийг дэлхийн худалдааны байгууллагад элссэн бүх орон хэрэгжүүлдэг. Энэ бичиггүй бол гадагшаа жимс ногоо экспортлох эрхгүй гэсэн үг.
-Өнгөрөгч оны байдлаар манай улсад хэчнээн тонн алимыг ямар орнуудаас импортолсон бэ?
-Өнгөрсөн 2014 онд манай улс 13 орноос алим импортолсон байна. Энд дурдвал БНХАУ, Бельги, Польш, ОХУ, Чех, Македон, Украйн, Киргиз, Серби, Голланд, Итали, БНСУ, Турк орнууд багтаж байна. Мөн хамгийн их тооны алим импортолж байгаа нь Польш, БНХАУ, Бельги улс байна.
-Жимс жимсгэнүүд аль боомтыг дамжин орж ирдэг вэ?
-Хятадынх Замын үүдийн боомтоор, бусад европын орнуудын жимс Алтанбулаг болон Сүхбаатарын боомтоор орж ирж байгаа.
-Хилээр оруулж ирж буй жимсний хувьд чанарын шаардлага хэр хангадаг бол. Стандартын шаардлага хангаагүйн улмаас буцаагдах тохиолдол гардаг болов уу?
-Жимс тээвэрлэх машин зориулалтын хөргүүртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл халуун хүйтний градус тохируулагчтай байна гэсэн үг. Хятадаас бусад европын улсаас жимс ногоо тээвэрлэх машин, вагон тусгай хөргүүртэй байдаг. Харин Хятад улсынх бага зэргийн асуудалтай байх нь бий.
-Алим болоод жимс жимсгэнийг хилээр оруулахад ямар төрлийн шинжилгээ авдаг вэ?
-Хорио цээрийн шинжилгээ буюу хортон шавьж, хачиг байгаа эсэхийг шинжилдэг. Харин хорио цээртэй хортон шавьж илрэх юм бол Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй устгалд оруулах юм уу буцаах арга хэмжээг авдаг.
-Алим импортолдог хэчнээн аж ахуй нэгж байдаг вэ?
-Ер нь алим импортлогч 10 гаруй компани байдаг. Хилийн мэргэжлийн хяналтын газрын хувьд хилээр орж ирэх импорт, экпортын асуудлыг хариуцдаг. Манайхаас тухайн аж ахуй нэгжид алим нийлүүлж буй улстайгаа худалдааны гэрээ байгуулсан байх шаардлагыг л тавьдаг. Мөн улсын гэрчилгээний хуулбар, албан хүсэлтээ илгээгээд л алим оруулж ирэх эрхээ авна. Харин алим импортолж буй тухайн улсад хүнсний хортон шавьж илэрсэн эсэхийг бид шалгаж байгаад зөвшөөрөл өгөх эсэхээ 1-3 хоногт л шийддэг. Түүнээс гадна ОХУ, Европийн холбооны хоорондын асуудлаас болж Польш, Бельги, Украйн жимс жимсгэнэ ОХУ-аар дамжин тээвэрлэхэд хүндрэл учирч хятад улсаар дамжин ирж байгаа.
-Аж ахуй нэгжүүдэд хилээр алим оруулж ирэхэд тоо хэмжээнд нь хязгаар тавьдаг уу?
-Тусгайлсан лимит гэж байдаггүй. Аж ахуй нэгжүүд зургаан сарын хугацаанд хэчнээн хэмжээний алим оруулж ирэх хүсэлтээ бидэнд явуулдаг. Хэрэв зургаан сардаа 1000 тонн оруулж ирэх хүсэлтээ тавиад мөн хугацаанд барагдуулсан бол ахин импортлох хүсэлтээ санал болгох боломжтой.
Энэхүү инфографикаас 2014 онд манай улсад алим импортолсон орнуудын жагсаалт харагдаж байна. Эндээс хамгийн сонирхолтой хоёр гаргалгаа бий болов.
Дүгнэлт
Нэгдүгээрт: Монголд зарагдаж буй жимс болгон “хятадынх” гэх ойлголтыг халав.
Хоёрдугаарт: Томоохон супермаркет, захуудын лангуун дээр “залрах” өнөөх “америк” алим хаачив?
УЛСЫН БАЙЦААГЧ Б.АМГАЛАН: АМЕРИКААС АЛИМ ОРЖ ИРНЭ ГЭДЭГ ХУДЛАА
Хэрэглэгчийн байр сууринаас жимс импортлогч хоёр ч компани руу утас цохилоо. Аль алин нь АНУ-аас жимс оруулж ирдэг талаар ам ангайсангүй.
Хилээр, холын америкаас жимс импортолдоггүй юм бол энэ лангуун дээр зарагдаж буй жимснүүд хаанахынх болж таарч байна аа?
Энэ талаар НМХГ-ын Экспорт, импортын хэлтсийн Ургамал, хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Б.Амгалангаас тодрууллаа.
-Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд “Америк алим” худалдаалдаг. Гэтэл Хилийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан мэдээлэлд буюу 2014 онд Америкаас алим импортолсон гэх мэдээ алга байх юм. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Америкаас алим орж ирнэ гэдэг худлаа. Харин Хятадын зах зээл дээрээс мэр сэр оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Түүнээс бус америкаас нь оруулж ирж байгаа тохиолдол ер байхгүй.
-Тэгвэл хятадад тарьсан америк сортын алимыг Монголд оруулж ирэх боломж байх уу?
-Тийм зүйл ёстой байхгүй. Хятадын зах зээл дээр дэлхийн жимсний маш том худалдаа явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл олон орноос авчирсан жимс худалдаалдаг. Харин тэндээс манайхан зөөвөрлөдөг байж болох юм.
Албаны хүний тайлбар ийм байна. Эндээс худалдаачид иргэдийг хуурч байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу? Асуултууд ургасаар л...
ЧАНАРТАЙ СОНГОЛТ ХИЙХЭД ИРГЭД ЮУН ДЭЭР АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
Энэ талаар Хилийн мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар “Манай хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн сонгож авахдаа тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Сүүлийн жилүүдэд хятадаас алим оруулж ирэх үзэгдэл эрс багассан. Учир нь баруун европоос монголын худалдаачид сайн чанарын алим жимс оруулж ирдэг болсонтой холбоотой. Алим худалдан авахын өмнө хэрэглэгчид дараах зүйлийг баримтлах хэрэгтэй.” Тухайлбал,
- Сав баглаа боодлыг нь ажигла. Хайрцган дээрх бичиг, он, сар, хадгалах нөхцөлийг шалгах хэрэгтэй. Хайрцгийг онгойлгоход бельги алимын хувьд тээвэрлэхэд зориулсан алимын хэмжээтэй хонхорхойнууд харагддаг. Алимууд нь яг тэр зориулалтын хонхорхойд таарч байвал үнэхээр бельги алим. Харин жижигдэх юм уу томдож байвал асуудалтай байна гэсэн үг.
- Хайрцган дахь жимсний өнгө адилхан байх ёстой. Ув улаан, нов ногоон гэх мэт харахад илт эрс тэс өнгөтэй байвал өөр алимууд холигдсоныг илтгэнэ.
- Үнэрлээд үз. Алимны сайхан үнэр ханхийж байна уу эсвэл химийн хольц үнэртэж буйг мэдрэх чадвартай байх ёстой. Аль болох химийн бодисын үнэр, амтгүй алимыг сонгох нь эрүүл мэнд сайн.
- Хаанаас оруулж ирсэн бичиг баримтыг шалгах
Үргэлжлэл бий...