Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засаг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хөгжсөн боловч хүн амын хурдацтай өсөлт нь ноцтой асуудал үүсгэж байгаа юм. Хөдөө орон нутагт амьдардаг хэдэн сая хятад иргэн сайхан амьдрал, хөгжил цэцэглэл хүсэж байгаа ч хөдөө аж ахуй эрхлэх газрын хязгаарлагдмал байдлын улмаас төрсөн нутгаа орхин хот бараадан эсвэл харийн нутгийг зорих болжээ.
Мөн Хятадад ядуусын тоо өсөж байгаа юм. Хятадад тухайн хүний орлого нэг доллараас бага бол түүнийг ядуучуудын эгнээнд оруулдаг.
Өнгөрсөн оны байдлаар тус улсын тосгонд 82.5 сая хүн ядуу амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь 1.35 тэрбум орчим хүнтэй Хятадын хувьд их тоо юм. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол тус улсад үймээн самуун үүсч магадгүйг шинжээчид анхааруулж байгаа юм.
Тэгвэл ийм нөхцөл байдлаас гарах Бээжингийн эхний алхам нь коммунист үзэл сурталтай ч гэлээ капиталистуудтай хамтран ажиллах юм. Хятад дэлхий нийтэд татгалзах аргагүй хямд ажлын хүч санал болгодог.
Дэлхийн томоохон улс орнуудад ажиллаж, амьдарч буй хятад иргэдийн тоог доорх инфографикаар үзүүлж байна.

АФРИК, ЛАТИН АМЕРИКИЙН ЭРСДЭЛ
Африк, Латин Америкийн орнууд дахь БНХАУ-ын нөлөө анхаарахгүй байх аргагүй өссөн байна. Сүүлийн хэдэн жилд Хятад улс Латин Америк болон Африкийн орнуудад асар их хөрөнгө “цацах” болсон юм.
Хятад эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд шинэ газар нутаг, газрын тосноос эхлээд үр тариа зэрэг шинэ эх үүсвэр шаардлагатай. Иймээс хөрөнгө оруулалт, зээл тусламж, мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай байгаа Африк ба Латин Америк гэсэн хоёр тивд хөрөнгө оруулалт хийх нь Хятадын хувьд хамгийн зөв бодлого аж.
Хамгийн түрүүнд тус улсуудын далайн боомт, төмөр замыг өргөжүүлэн сайжруулах салбарт хөрөнгө оруулалт хийсэн юм. Далайн боомт, олон улсын төмөр замын харилцаагаа сайжруулах нь Латин Америк болон Африкийн түүхий эд, байгалийн баялгийг Хятад руу шууд зөөх боломжоор бүрэн дүүрэн хангаж өгч байгаа юм.
Африк, Латин Америкийн орнуудад чиглэсэн Хятадын бодлого эдгээр орнуудыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон болгохоос гадна хятадын бараа, бүтээгдэхүүний тогтвортой зах зээл болгоход оршино. Жишээ нь Африкт Хятадын эдийн засгийн тусгай бүс бий болгож, үйлдвэрүүдээ тийш нь нүүлгэн шилжүүлснээр юаны гуйвуулга хийдэг байна. Энэ нь Хятад үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын валют болгох гэсэн бодлого юм.
АНУ-ын эрх баригчид Хятадын бодлогыг Африкт хийж буй "түрэмгийлэл" хэмээн нэрлэдэг
Мөн Африк тив даяар Хятадын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил маш өргөн хүрээтэй явагдаж байна. Жишээлбэл, одоогийн байдлаар 2000 орчим Хятадын үндэсний хэмжээний корпораци Ангола, Конго зэрэг олон Африкийн улсуудын дэд бүтэц, барилга, зам тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Хариуд нь хятадууд Африк тивийн бүх газрын тосны гуравны нэг, Өмнөд Африкийн нүүрс, Габоны төмөр, Гвинейгээс үнэт мод, Замбиас зэс авч эхэлсэн юм.
Түүнчлэн Хятадын хямд бараа Африк тивийн Йоханнесбург, Каир, Луанда, Лагос хотуудын гудамж, дэлгүүрээр дүүрсэн нь үндэсний үйлдвэрлэл үгүй болоход хүчтэй нөлөө үзүүлж байгаа аж.
Африк тивд Хятадын компаниуд үржил шимтэй гурван сая га газрыг нь худалдан авч, дэд бүтэц, ашигт малтмалын олборлолтыг дангаар хянаж байна.
2012 оноос хойш Хятад
- Латин Америкийн орнуудад 50 тэрбум ам.долларын,
- Африкийн орнуудад 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Хятадын үзүүлж байгаа тусламжийн хэмжээ Дэлхийн банк, Америк хоорондын Хөгжлийн банк, АНУ-ын Засгийн газраас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгээс хэд дахин илүү байгаад гайхах зүйлгүй.
Эдийн засгаас гадна “соёлын довтолгоо” хийх бодлого ч байна. Үүний тод жишээ нь сүүлийн жилүүдэд Хятад Латин Америкт 30 гаруй соёлын төвөө нээн, испани хэлээр цацдаг телевизийн суваг, өдөр тутмын сонин гаргах болов. Хятадын эрх баригчид ийм замаар улсынхаа имижийг эерэг, таатай болгон орон нутгийн иргэдийн бухимдлыг дарах бодлого явуулж байгаа аж.
Түүнчлэн Африкийн 20 гаруй оронд Күнзийн сургууль нээжээ. Африкийн мянга мянган оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр өмнөд хөршид сурч байна.
Харин Хятад-Африк тивийн хамтын ажиллагааг АНУ болон бусад өрнөдийн орнууд тун таагүй хүлээн авдаг.
"Хар тив" дэх өөр нэг голлон тоглогч АНУ хэвээр. АНУ-ын эрх баригчид дээрх бодлогыг Хятадын "түрэмгийлэл" хэмээн нэрлэдэг бөгөөд байгалийн баялаг ихтэй тус тивийн "жолооны эрх"-ийг амархан өгчихгүй нь лав.