Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт Сүхбаатар аймагт боллоо.
Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцсон юм.
1942 онд Мандалын хийд гэдэг газар хоёр гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байгаа аж.
Шинэ байрны нээлтэд зориулан Эрүүл мэнд спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг ЭМС-ын дэд сайд гардуулан өгсөн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГазар, ИТХ-аас гал тогооны хэрэгслээр бүрэн хангажээ.