Хойд хөршид инфляци долоо хоногийн дотор буюу нэгдүгээр сарын 13-19-ны хооронд 0.7 хувиар өссөн байна. Харин он гарсаар 0.5 хувиар инфляци өсөөд байна. Өнгөрсөн онд 0.4 хувиар бүтэн жилийн туршид өсч байсан юм. Энэхүү мэдээллийг Оросын үндэсний статистикийн газраас гаргасан байна.
Оны эхний байдлаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлөхүйц өссөн байна. Инфляцийн давалгаанд хамгийн хүчтэй өртсөн бүтээгдэхүүн нь оросуудын дотоооддоо тариалдаг өргөн хэрэглээний хүнсний ногоо байгаа юм. Тухайлбал, өргөст хэмх 22,9 хувь, байцаа 21.6 хувь, улаан лооль 15.6 хувь, сонгино 14.3 хувь, лууван 13.2 хувиар тус тус үнэтэй болжээ. Эдгээрээс гадна элсэн чихэр 9.7 хувь , цагаан будаа 6.2 хувиар өссөн байна. Оросын Үндэсний статистикийн газраас шатахууны үнэд өөрчлөлт ороогүй гэдгийг мэдээлсэн.
Талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудаас хоёрдугаар сарын эхээр талхны үнэ Оросын төв хэсгээр 13 хувь, хойд хэсгээр 20 хүртэлх хувиар өснө хэмээн мэдээлжээ.
Өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ дөрөвхөн өдрийн дотор ийнхүү 10-150 хувь хүртэлх хэмжээгээр өслөө.
Салбарын шадар сайд Аркадий Дворкивоч өөрийн хийсэн мэдэгдэлдээ гурил болон талхны үнийн өсөлт ойрын хугацаанд тогтвортойгоор хадгалагдана гэж хэлсэн ч барааны үнийн өсөлтөнд нөлөөлж буй нөхцөл байдлууд оршсоор байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлсэнчлэн эдгээр ард иргэдийн амьдралд нөлөөлж буй сөрөг нөхцлүүдийн нэг нь импортоос хамаарсан Оросын эдийн засгийн байдал юм. Үүнээс гадна хоёр дахин өссөн ам.долларын өсөлт ч нөлөө үзүүлж байна.
Нэгдүгээр сарын 14-нд Оросын эдийн засгийн хөгжлийг хариуцсан орлогч сайд Алексей Ведев “Орос дахь инфляцийн хамгийн оргил үе нь гуравдугаар болон дөрөвдүгээр сард үүсэх бөгөөд барааны үнийн өсөлт 15-17 хувиар өсөхөөр байна ” хэмээн тодорхойлжээ.
Оросын хууль нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд 30 хоногийн дотор 30-иас дээш хувиар огцом өсвөл Засгийн газарт үнийн хязгаар тогтоох эрхийг олгодог билээ.
О.Буянхишиг