Сэргээгдэх эрчим хүчний талаар Монголчууд бид хэдийнэ ерөнхий ойлголттой болсон. Нар, салхи, уснаас гарган авах эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч гэх бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүч гэдгийг бүгд мэднэ.
Гэсэн ч манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжлийн шатандаа байгаа юм. Өнгөрсөн онд 50 МВт-ын хүчин чадалтай, 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Салхит салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсныг эс тооцвол энэ салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөнгүй.
Харин хөдөөд сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутамдаа ашиглаж байна. "Зуун мянган нарны гэрэл" төсөл амжилттай хэрэгжсэнээр хөдөөгийн иргэд бага оврын, нарны зай хураагуурыг байнга ашиглах болжээ.
Тэд өдрийн цагаар хуримтлуулсан нарны эрчим хүчийг ашиглан, гэр ахуйн бүхий л төрлийн цахилгаан хэрэгслийг төвөггүй ашигладаг. Харин хотын иргэд бид хүсээд ч сэргээгдэх эрчим хүч үүсгүүрийг ашиглаж чаддаггүй. Уг нь эдийн засгийн хэмнэлт болон байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг нь бодвол өрх бүр сэргээгдэх эрчим хүч хэрэглэмээр.
Нэг жишээ татахад Японд хэрэглэгч нь үйлдвэрлэгч байдаг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хувийнхаа эрчим хүч үүсгүүрээр гаргаж авсан эрчим хүчээ төвийн системдээ нийлүүлэх боломжтой байдаг байна. Ингэснээр тухайн хүний нийлүүлсэн эрчим хүчнээс хэрэглэсэн эрчим хүчийг нь хасч тооцдог аж.
Иймд энэ системийг нэвтрүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх замаар зохицуулалт хийх шаардлага байгааг өнөөдөр болж буй Сэргээгдэх эрчим хүчний дөрөвдүгээр форумын үеэр онцолсон юм.