Эмэгтэй Үндэсний Супер лигийн II тойргын хоёр дахь тоглолт өчигдөр /01.22/ SBL Хасын Хүлэгүүд, ШУТИС-ын Шаркс багуудын хооронд боллоо.
Тоглолтын эхлэлийг тун сайн тавьсан Хүлэгүүд дөрвөн үеийн турш даваймгайлан тоглож, 63-55-аар хожив.
Ингэснээр тэд улирлын дөрвөн хожил авсан анхны баг болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Энэ өдөр Хүлэгүүдээс дөрвөн ч тоглогч 10-аас дээш оноог Шарксын эсрэг авсан юм. Тодруулбал М.Ундрах 17 оноо авч багаа тэргүүлсэн, Хулан 15 оноо, Ш.Өнөрзаяа 14 оноо, Б.Тунгалаг 11 оноог тус тус авчээ.
Харин тоглолтын IV үеийн эхлэлийг тун сайн тавьж, онооны зөрүүг дөрөв болгож чадсан ч хожигдол хүлээсэн Шарксуудаас Б.Болортуяа 18 оноо авсан байна.
Одоогоор эмэгтэй үндэсний супер лигийг SBL Хүлэгүүд дөрвөн хожил хоёр хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол тэдний араас Фалконс, Ирвэсүүд гурван хожилтой Шаркс, Таван дохио багууд хоёр хожилтой удаалж байна.